Б.Хурцтай холбоотой 10 өргөдөл иржээ

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдээс ирсэн өргөдөл, гомдлуудын талаар мэдээлэл өглөө. Тус байнгын хороонд одоогоор 1461 иргэнээс өргөдөл гомдол иржээ. Он гарснаас хойш Хувь хүний орлогын албан татварын нэмэгдэлтэй холбоотой өргөдөл олон ирж байгааг онцоллоо.  Хууль батлахын өмнө судалж үзэхэд нийт хүн амын найман хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11,7 хувьд нь нөлөөлж буйг тогтоожээ. Иймд энэхүү татварын нэмэгдлийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооноос Засгийн газарт хандсан байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийг татвар нэмэх бус замаар өөрчлөх цаг нь болсон байна хэмээн үзсэний зэрэгцээ УИХ-д Байнгын хорооноос энэ талаарх саналаа хүргүүлэх юм. Тус байнгын хороонд мөн БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Б.Хурцтай холбоотой асуудлаар 10 иргэн гомдол гаргасан өргөдөл ирүүлжээ. Өргөдөлтэй холбогдуулж Байнгын хорооноос Ерөнхий прокурорт хандсан бөгөөд “Ямар хариу ирсэн талаар эргэж мэдээлнэ” гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцоллоо. Утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд тэдний зүгээс анхаарал хандуулж ажиллаж байгаа аж. “Өнгөрсөн жилүүдэд утаа бууруулахад улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч шамшигдуулалт их байсан тул эл асуудлыг шалгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг гаргаж тавьж байгаа” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин