Татварын нэмэгдлийг эсэргүүцэж, жагсана

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдлагууд өнөөдөр /01.10/ олон нийтийн жагсаал зохион байгуулах болсон талаараа мэдээлэв. Жагсаал энэ  сарын 12-ны өдрийн 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм.  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ны гишүүн байгууллага, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулахыг хүсч байгаа. Жагсаалын гол зорилго нь УИХ-аас баталсан долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцнэ. Бид энэ асуудалд 2017 оны гуравдугаар сарын 05-аас эхлэн анхаарал хандуулсан. Монгол Улсын Засгийн Газар, ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас хойш МҮЭХ эсэргүүцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн.  Бид хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд хэлэцээг түр зогсоосон. Ингээд 2017.09.13-ны өдөр хэлэлцээг үргэлжлүүлсэн. Тухайн үед хүрээнд татварын нэмэгдэл тэтгэвэрийн насыг нэмэгдүүлсэн асуудлыг Засгийн газрын түвшинд эргэж харж, оновчтой шийдвэр гаргах талаар ярилцаж, тохиолцсон.  Гэтэл хэлэлцээрийн тодорхой заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир МҮЭХ эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргалаа. Жагсаал хийснээр асуудал дуусахгүй. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална. Энэ үйл ажиллагаанд иргэд, дэмжигчид чөлөөтэй оролцож болно” гэлээ. Жагсаалд 15 мянга гаруй гишүүн оролцох юм байна. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин