Танилц: Халз барилдах бөхчүүд

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндэсний бөхийн чансаа өндөр шилдэг 16 хүчтэний халз барилдаан энэ сарын 20-нд болох гэж байна.  Тэгвэл барилдаан хүчээ сорих бөхчүүдийн нэрс тодорлоо. 16 бөхийн нэрсийг танилцуулахад, Улсын арслан Д.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Б.Одгэрэл, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Б.Бат-Өлзий,  Улсын начин Э.Энхбат, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Э.Даш, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Улсын начин М.Бадарч, Улсын начин Б.Амарзаяа нар тодорлоо.  Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ нэг сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэнэ. Энэхүү халз барилдааны үеэр их спортоор хичээллэдэг хоёр шилдэг тамирчин сонгогдсон нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байгаа юм.  Тэд хоорондоо гурван удаа халз барилдах бөгөөд даваа бүрийг нэг сая төгрөгөөр үнэлсэн байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин