Т.Баярхүү: Илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг шүүхэд өгнө

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өчигдөр 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ гэж байсан ч АТГ-ын үйл ажиллагаа болон зөвлөлийнхөө ажлын талаар танилцуулсан юм. Тэрээр “Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа. Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм. АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог. АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн.  Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын найз” гэж мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан үдээс хойш нь АТГ-аас хэвлэлийн бага хурал хийсэн юм.  АТГ-аас Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг удаа дараа худал мэдээлэл тарааж, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гүтгэж байгаа хэмээн түүний ярьсныг няцаалаа. Хэвлэлийн бага хурлын үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссарТ.Баярхүү “Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдаж байна. АТГ хаалттай байна, дарга нь олон нийтээс зугтдаг гэдэг нь ташаа мэдээлэл. Манай удирдлагууд цаг тухай бүрт нь холбогдох хүмүүстэй уулздаг. Мөн төсвийн талаар ярьж байна. Авлигатай тэмцэх газрын  төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хуульд АТГ-ын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно гэсэн заалт байсныг 2015 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод 2015 оноос хойш жил дараалан бууруулан баталж ирсэн. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар  энэ оны төсөв, хөтөлбөрийн санхүүжилт нийлээд 14.8 тэрбум төгрөгөөр  батлагдсан. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн албан хаагчдыг сургах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах гэх мэт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан. Оны сүүлээр бид ямар  нэгэн урамшуулал аваагүй. Энэ мэтчилэн худал мэдээлэл тарааж байгаа нь олон нийтийг манай байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж байна” гэсэн юм. Цаашдаа тэд АТГ-ын эсрэг худал мэдээлэл тараахаа зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэхээр  Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ. Дашрамд дурдахад Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалттай холбоотой хэрэг болон Улстөрийн албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг өнгөрсөн оны есдүгээр сарын 4-нд хаасан талаараа Нийслэлийн прокурорын газрын газраас мэдээллэсэн билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

7 цаг 29 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

14 цаг 14 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

14 цаг 41 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

20 цаг 38 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

20 цаг 38 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

20 цаг 38 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин