Жюү-Жицүгийн улсын аваргууд тодорлоо

2018-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Монголын жюү-жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээний нээлтэд олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Ардын багш Ч.Насантогтох болон АНУ-ын иргэн энэ тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа жюү-жицү бөхийн хар бүст тамирчин Дэвид Клахан нарын олон хүндтэй зочин ирсэн байв. Монголын жюү-жицүгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Мягмардорж тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: -Манай улсад жюү-жицү гэдэг бөхийн шинэ төрөл бий болж хөгжөөд тив, дэлхийн аваргуудтай болсон. Цаашид улам хурдацтай хөгжүүлэхийн төлөө манай холбоо идэвхийлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ оны шилдгээр шалгарч “Бөртэ-Чоно”-ын эзэн болсон явдал юм гэж онцоллоо. Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 36 байгууллагын 350-аад тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулав. Энд хэвлэлүүдийн онцолж байгаа нь эрэгтэйчүүдийн мастерс ангиллын 69 кг-д өрсөлдсөн “Garuda” клубын тамирчин “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал мөнгөн медаль хүртсэн явдал байлаа. Тэр өнгөрсөн жил хүрэл медаль авч байсан юм билээ. Тэмцээний хоёр дахь өдөр насанд хүрэгчдийн дунд No Gi болон контакт жюү-жицүгийн анхдугаар тэмцээн болж медальтнуудаа тодруулав. Зарим жингийн аваргуудыг танилцуулбал насанд хүрэгчдийн мастерс ангиллын хөх бүсний 85 кг-ын жинд Т.Нэмэхбаяр, Б.Сүх-Очир, Д.Пүрэвдагва, 110 кг-ын жинд Г.Түвшинжаргал, Ж.Амартүвшин, Ж.Наранпүрэв, Ш.Баянмөнх, энэ жингийн цагаан бүсний ангилалд Л.Батсайхан, М.Жаргалсайхан, М.Баттүшиг нар медалийн тавцанд зогслоо. Тийнхүү шар, хөх, цагаан, ягаан бүсний ангиллын медальтнууд тодорсон. Тэд сарын сүүлчээр болох тэмцээнд оролцох эрхтэй болов. Мөн харьцангуй цөөхөн оролцогчтой контакт төрөлд хүч үзэгсдийн өрсөлдөөн бусдаасаа илүү сонирхолтой байлаа гэж үзэгчид ярьж байв. Монголын жюү-жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр томоохон тэмцээн зохион байгуулна. Нэг нь УАШ энэ удаагийн тэмцээн бол дараагийнх нь энэ сарын 27, 28-нд Арабын нэгдсэн Эмират улсын жюү-жицүгийн холбоотой хамтран Улаанбаатарт болох Азийн нээлттэй тэмцээн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин