“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

2018-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Бид босоо бичигтэй, босоо хийморьтой ард түмэн. Хүн бүр монгол бичгээ дээдлэн хүндэлж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой. Тиймээс  ч хуучин бичгээ сэргээн, уйгаржин бичгээ хэрэглэж занших нь зүйтэй гэж олон хүн үздэг. Үүний нэг илрэл болсон эх хэл, босоо бичгээ сурталчилах хамгийн том уламжлал болсон уралдаан нь “Хүмүүн бичиг” сониноос  зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан билээ. Жил бүр зохион байгуулдаг тус наадам 21 дэх жилийнхээ түүхийг бичиж байна. Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй сайхан бичигтнүүд маань энэ жил 20 аймгаас цугларч, шилдгүүдээ тодрууллаа. Мөн уран бийрийн үзүүрээр бүтсэн шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд үүдээ нээгээд байна. Энэ жилийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжин хамтран ажилласан юм. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны долоон ангилалд нийт 1000 гаруй оролцогч бичвэр болон бүтээлээ ирүүлжээ. Үүнээс хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн болон Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настан Т.Батбаяр нар байв. Харин хамгийн бага оролцогч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн дунд сургуулийн 3д ангийн сурагч Э.Энхгэрэл, А.Эмүжин, Г.Янжиндулам нар байсан тухай “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа онцолсон юм. Мөн ӨМӨЗО-ы иргэн Э.Цолмон уран бичлэгийн төрөлд өрсөлдөж, тусгай байрын шагнал хүртсэн нь энэ уралдаан зөвхөн монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан Монгол түмний уралдаан болсныг илтгэж байв. Тэмцээний хамгийн өндөр шагналын сантай төрөл бол XII ангийн сурагчдын ангилал билээ. Энэ төрөлд түрүүлсэн сурагч МУИС болон МУБИС-д төрийн сангийн 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн эзэн болдог уламжлалтай. Энэ эрхийн эзнээр дөрвөн сурагч тодорсон юм. [caption id="attachment_29787" align="aligncenter" width="645"] Тэргүүн байр  эзэлсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12б ангийн сурагч Д.Содномдаш[/caption] Тэргүүн байр  эзэлсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12б ангийн сурагч Д.Содномдашийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Би энэ наадамд гурав дахь жилдээ оролцож байна. Эхний жил ангиараа тэргүүн байрт орсон. Харин өнгөрсөн жил би ганцаараа оролцож III байр эзэлсэн. Энэ жил түрүүллээ. Мөн манай анги энэ жил шилдгээр шалгарсан. Би VII ангиасаа монгол бичиг үзэж эхэлсэн. Энэ бичиг хүний оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаадаа баярладаг” гэсэн юм. Үүнээс гадна бичлэгийн бус төрөлд Монголын уламжлалт ахуй эд хэрэглэл дээр монгол бичгийг шигтгэн урласан нь сонирхол татаж байв. Энэ төрөлд түрүүлсэн урлаачдын бүтээлд монгол гэр голлосон байна. Мөн мандах төрийн малгай хэмээн бэлгэддэг монгол малгайн улаан залаан дээр босоо бичгээр “Хүмүүн бичиг” хэмээн хатгасан нь содон харагдаж байв. [caption id="attachment_29789" align="aligncenter" width="645"] Шагайгаар монгол гэр бүтээв.[/caption] [caption id="attachment_29790" align="aligncenter" width="645"] “Хүрэн морь” найраглал.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин