Иргэд нэгдэж бүгдээрээ жорлонгоо өөрчилнө гэв

2018-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Хан-Уул дүүргийнхэн Туул гол дотроо амьдарч байна. Стандартаар бол хашаан дотор  худаг жорлон хоёр хоорондоо 15 метрийн зайтай гэр, жорлон хоёрын хоорондын зай 8 метр байна. Харин  голоос 250 метрийн зайд жорлонгоо байгуулах ёстой гэжээ. Энэхүү стандарт 2015 онд батлагдсан бол “Хог хаягдлын тухай” хууль 2017 оноос мөрдөгдсөн байх юм. Гэтэл тус дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэсний дараа эдгээр стандарт, хууль батлагдсан нь төрийн бодлого уялдаа холбоогүй, тооцоо судалгаагүй байгаа нь харагдаж байна. Энэ тухай өнөөдөр /01.08/ Хан-Уул дүүрэгт эхэлсэн “Жорлонгоо өөрчилье” сургалтад оролцогчдын анхаарлыг татаж байв. “Нутгийн шийдэл сан”-гаас  хэрэгжүүлж буй “ Цэвэрч монгол” төслийн хүрээнд  “Жорлонгоо өөрчилье” ээлжит  сургалтаар хуучин жорлонгоо хэрхэн ариутгаж булах тухай “Улаанбаатар ариутгал”компанийн менежир Ч.Отгонжаргал танилцуулсан нь иргэдэд хэрэгтэй онцлог мэдээлэл байлаа. Харин жорлонгийн хувьсгалыг яагаад эхлүүлэх болсон шалтгаан, үндэслэлийн талаар “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүлэгч Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Бусад оронд жорлонгийн хувьсгалыг хэрхэн эхлүүлсэн түүх, Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм стандартын талаар “Нутгийн шийдэл сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Б.Цолмонбаяр оролцогчдод илтгэлээ тавьсан. АНУ-ын 1967 онд нэгэн үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос жорлонтой болох талаар хөдөлгөөн өрнүүлж үйлдвэрийн эзэдтэй тэмцэл өрнүүлсэн байна. Тэр үед үйлдвэрийн эзэн л бие засдаг газартай, харин ажилчдад бие засах газар байхгүй байсан нь тэднийг тэмцэл хийхэд хүргэсэн аж. Өнөөдөр Энэтхэг улс таван жилийн дотор 60 сая жорлонг өөрчлөх тухай ярьж байгаа бол хөрш зэргэлдээ Хятад улс жорлонгоо өөрчлөх хувьсгалыг 2015 оноос  эхлүүлж төрөл бүрийн загвар бүхий жорлонгийн уралдаан зарлаж шинэлэг шийдэл бүхий жорлонг хөдөө,тосгонд бий болгохыг зорьж байна. Энэ он дуусахад Хятад улс жорлонгийнхоо 90 хувийг шинэчлэх зорилт тавьсан. Энэ хувьсгалыг БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жиньпин өөрөө манлайлан эхлүүлж өөрөө хөдөөгийн бие засах газар орж үзжээ. Мөн бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл тус улс ариун цэврийн цаасны хэрэглээг нэг хүнд нэг удаа бие засахад 60 см хэрэглэгдэж байх шинэ 00 цаасны төхөөрөмж бүтээсэн байна. Энэ нь 00 цаасны хэрэглээг хэмнэж өгсөн шинэлэг шийдэл болжээ. Тэгэхээр жорлонгоо өөрчлөх хувьсгалыг хэн нэгэн шийдвэр гаргах төвшиний хүмүүс манлайлан оролцох нь ямар их ач тустайг харуулсан байна. Тиймээс “ Нутгийн шийдэл сан”-гийн эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” хувьсгалыг төр засгийн хэмжээнд нийт иргэд уриалан дэмжиж оролцох нь хамгийн чухал болохыг сануулж байна. Энэ удаагийн сургалтад ирсэн Хан-Уул дүүргийн иргэд бүлгээрээ нэгдэж бид зөвхөн өөрсдийнхөө жорлонг өөрчлөх биш бүх нийтээрээ жорлонгоо өөрчлөхөөр энд ирсэн гэдгээ онцолж байна. Бид “Таван жорлон өөрчлөхөөр биш 500 жорлонг өөрчлөхөөр ирсэн” гэж ярьж байв. Энэ удаагийн сургалтыг тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь удирдан явуулж байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин