Агаарын бохирдолтой үед эрүүл явах эхний сонголт ТАМХИНААС ГАРАХ

2018-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө тамхинаас гарсаар байна. Та ч бас энэ сонголтыг бодож үзээрэй. Манай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын өвчлөл бүртгэгдэж байдаг. Мөн хорт хавдраас болж жилдээ 3000 хүн хорвоог орхиж байна. Тэр дундаа уушгины хавдраар өвчлөгсдийн 87 хувь нь тамхинаас хамааралтай өвчилсөн байдаг. Гаансаар болон янжуур тамхи татах нь уушиг, амны хөндийн болон бусад олон төрлийн хавдрыг үүсгэх хүчин зүйлс болдог. Тиймээс та өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзаарай. Тамхины хор уршгийн талаар цухас дурдвал та энэ мэдээллээс өөрт хэрэгтэй зүйл бараг л олж харахгүй болов уу.  Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагддаг. Эдгээр бодис нь хүний биеийн эд эсийг хувирган өөрчлөх чадвартай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд нэг ширхэг тамхийг татахад 1-2 миллиграм никотиноор  амьсгална гэсэн үг.  Мөн 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Тиймээс та жилдээ 1-2 удаа эмчид үзүүлж, зохих шинжилгээ оношлогоонд хамрагдснаар хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх боломжтой юм. Мөн та өвлийн улиралд, агаарын бохирдол ихэссэн энэ үед тамхинаас гарах шийдвэр гаргах нь эрүүл явах хамгийн зөв сонголт юм. Та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тамхинаас заавал татгалзаарай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин