Баянголчууд нүхэн жорлонгоо нураасны баяр хийхээр боллоо

2018-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Жорлонгоо өөрчлөх санаачлагыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар шинэ оныхоо ажилд шургуу орсон “ Нутгийн шийдэл” сангийнхан өнгөрсөн баасан гаригт /01.05/ Баянгол дүүргийнхэнд сургалтаа эхэллээ. Жорлонгийн тухай ярихаас цэрвэдэг болохоор тэр үү, сургалтанд оролцох хүмүүс цагаасаа хоцорч, цуварсаар сургалт товлосон цагаасаа 40 минутын дараа эхэлсэн юм. Гэвч жорлонгоо өөрчлөх тухай сонирхолтой мэдлэг, мэдээлэл сургалтад оролцогсодыг  залхаасангүй. Учир нь тус жорлонгийн талаар ойлголт муутай тэдэнд сургалтын өмнө одоогийн бидний хэрэглэж буй нүхэн жорлонгийн тухай   баримтат нэвтрүүлэг үзүүлсэн нь тэдний анхаарлыг татсан юм. Нэвтрүүлэгт нүхэн жорлонг өөрчлөх болсон дөрвөн үндсэн шалтгааныг “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл тайлбарлав. Үүнд гэдэсний төрөл бүрийн халдварт өвчинг жорлонгоо өөрчлөхгүйгээр устахгүй. 16 сая вирус нэг нүхэн жорлонд байдаг. Эдгээр нян бактерийг жорлонгийн ялаа дамжуулдаг гэдгийг  судалгааны байгууллага гаргажээ. Гэр хорооллын айл өрхийн хашаанд худаг, жорлон хоёр ойр байдаг нь хөрсний усыг бохирдуулж буй нь жорлонгоо өөрчлөх хоёр дахь шалтгаан болов. Өнөөдөр 1.7 сая хүн хөрсний бохирдолтой ус хэрэглсэнээр гэдэсний халдварт суулгалт өвчинөөр нас барсан байна. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд өвчилдөг аж. Сүүлийн үед гар хөл амны өвчин нүхэн жорлонгоос үүдэлтэй гэдгийг илтгэгч, судлаач Б.Цолмонбаяр хэлэв. Нөгөө нэг шалтгаан нь нүхэн жорлон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд болон жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад ээлгүй харгис гэж үзжээ. Тухайлбал, хэт гүнзгий, харанхуйгаас болж хүүхдүүд багаасаа айдастай өсөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан суултуургүй, тусгай замгүй, зай багатай, модон жорлонгийн банз нь хөдөлгөөнтэй, бөөлжис хүрэм үнэртэй гэжээ. Хүнд ээлгүй жорлонд хөрөнгө оруулж өөрчлөхгүй байсаар хүний амьдрлын чанар муудсаар байгааг онцолж байна. Жорлонг үндэсний хэмжээнд Засгийн газар эдийн засгийн чадавхитай байснаар өөрчилж чадна. Гагцхүү өнөөдөр жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх мөнгө манай Засгийн газар байхгүй. Тэгвэл  энэ нөхцөлд иргэдээ мэдээллээр хангаж олон нийтийн оролцоотойгоор өөрчлөх боломжтой гэдгийг Ц.Оюунгэрэл онцолж байна. Жорлонгоо өөрчлөх төслийн хүрээнд нийслэл,хот хөдөөд 50 сургалт хийж нийтдээ 2500 гаруй хүнд мэдээлэл өгнө. Эдгээр хүмүүс цааш нь аймаг, сум, багийн иргэддээ хүргэж энэ оны сүүлээр гэхэд хүнд ээлтэй, монголын онцлогт тохирсон шинэ жорлонгууд олноор бий болж улмаар хуучин нүхэн жорлонгоо нураасны баярыг хийх юм. Бүтэн өдөр үргэлжилсэн сургалтыг нэг ч хүн орхиж гараагүй бөгөөд тэд жорлонг өөрчлөх нь эрүүл аж төрөхөөс гадна ядуурлаас гарах том боломж гэдгийг “Жорлон бол бизнесийн боломж” илтгэлээс ойлгож авсан юм. “Жорлонгоо өөрчилье” ном тэдний хамгийн том гарын авлага. Тус номонд манай оронд болон бусад орон туршигдсан 17 технологи долоон төрлийн шийдвэр гаргах явц,  өтгөн, лаг зайлуулах менежментийг тодруулж өгчээ. Сургалтад оролцогсод өөрийн хороонд тохирох технологи болон олон нийтийг хэрхэн жорлонгоо өөрчлөхөд нэгдүүлэх тухайд ажлын төлөвлөгөөтэй болсон юм. Тэд ажлаа юунаас эхлэх болсон  талаар сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Баянгол дүүргий XX багийн иргэн П.Цогтбаатар: Эдийн засгийн хөшүүрэгтэй олон төрлийн технологоос сонголт хийнэ -Агаарын, хөрсний бохирдол манай улсын тулгамдсан асуудал. Энэ асуудалд анхаарлаа хандуулж жорлонгоо өөрчлөх ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлж байгаа “Нутгийн шийдэл” ТББ-ынханд талархаж байна. Үүнийг цааш нь төрийн бодлого болгох ёстой. Нийслэлд гэр хорооллын 250 орчим өрхтэй гэдэг.Тэдний амьжиргааны төвшин ямар байгаа билээ.Тэгэхээр эдийн засгийн талаас нь харж цогцоор нь шийдэх хэрэгтэй юм байна. Манай багийн зүгээс ажлын хэсэг байгуулж эдийн засгийн хөшүүрэгтэй олон төрлийн технолгиос сонголт хийн туршиж үзэхээр шийдлээ.Төрөөс инжинерийн шугам сүлжээ дэд бүтцийг гэр хороололд ойртуулж өгвөл жорлонгоо өөрчлөх боломжид нэг шат ахина гэж харж байна. Мөн ажлын байр шинээр нэмэгдүүлж болох салбар юм. БГД-ийн XX багийн иргэн П.Мэдрээ: Соруулдаг жорлон хийвэл үнийн хувьд хямд санагдлаа -Манай хороо бохир, цэвэр усны байгууламжид 400 метрийн зайнд их ойрхон байдаг. Тэгэхээр энэ шугам сүлжээнд холбогдчих юм бол 100 орчим өрх жорлонгөө өөрчлөх боломжтой. Мөн эдийн засгийн боломжтой өрхүүдэд “Атмор” компанийн септик танкын  үйлчилгээг нэвтрүүлж  болох юм. Түүнчлэн соруулдаг жорлон хийвэл үнийн хувьд хямд санагдлаа. БГД-ийн IV багийн ИТХ-ын дэд дарга Б. Бурмаа: Өрх бүрийн эдийн засгийн боломжыг нь судалж санхүүжилтын схемийг гаргана -Манай Гандан хороолол 1800 өрхтэй. Зарим нэг өрх жорлонгоо өөрчилсөн. Гэхдээ гудамжаараа, багаараа, дүүргээрээ, хотоороо жорлонгоо нэг мөр өөрчлөхгүй бол хөрсний бохирдол арилахгүй гэдгийг энэ сургалтаас ойлгож авлаа. Тиймээс нэгдсэн журмаар өрх бүртэй нэг бүрчлэн уулзаж жорлонгоо өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ойлгуулах нь чухал юм байна. Түүнчлэн эдийн засгийн боломжыг нь судалж санхүүжилтын схемийг гаргана. Түүний дараа ИТХ-ын тогтоол гаргаж, Засаг даргадаа үүрэг өгч энэ ажилд идэвхитэй, санаачлагатай байхыг иргэддээ уриалъя гэж бодож байна. Санхүүжилтыг аж ахуйн нэгж, иргэд, сум хөгжүүлэх сан зэргээс гаргаж эхний удаад мэргэжлийн  компанид хандаж хороо бүрээс 1-2 гудамжны жорлонг энэ онд өөрчлөх боломжтой гэж манай багийнхан нэгдлээ. Дүүргийн IV багийн Засаг дарга Д.Дорждулам: Иргэддээ жорлонгоо өөрчилхөд нэг нэгнээ дэмжиж идэвхитэй оролцоорой гэж уриалъя -“Жорлонгоо өөрчилье” сургалтаас маш их мэдээлэл авлаа. Жорлон гэж хэлэхээс эвгүүцдэг байсан. Энэ сургалтад сууснаар жорлонгоо өөрчилснөөр эрүүл, аятай тухтай орчинд амьдрах ёстой юм гэдгээ ойлгож авлаа. Иргэд гайхах хэрэгүй. Хүн бүхэн ая тухтай сайхан амьдрах, мөнгө олж бизнесээ өргөтгөх боломж, хуучин жорлонгоо нурааж шинэ жорлонтой болоход л хангалттай. Иргэддээ жорлонгоо өөрчилхөд нэг нэгнээ дэмжиж идэвхитэй оролцоорой гэж уриалъя. БГД-ийн XIII хорооны оршин суугч Т.Мөнгөнтулга: Ялаагүй жорлонгийн шийдлийг сонгож байна -Манайх соруулдаг жорлон хийсэн. Их гүн ухсан байна. Өөрийгөө жорлонгийн талаар нэлээд мэдлэгтэй гэж бодсон. Энэ сургалтад суугаад мэдээлэл их муу  гэж бодлоо. Манай багийнхан жорлонгийн бактер дамжуулагч ялаагүй жорлонгийн шийдлийг сонгож байна. Өөрөөр хэлбэл “ Жорлонгоо өөрчилье” номын 11,12 дугаар хуудаст байгаа ялаатай тэмцэгч бестселлэр шийдэл юм. Энэ технологийн “Ca To”  суултуур үнэр гаргахгүй. Нүхэн жорлон, тавцантай хувин, сав, поошигон жорлон дээр суурилуулахад зориулсан СаТо суултуурын ид шид нь суултуурын ёроол битүү байдаг юм. Ингэснээр жорлонгийн муухай үнэр гадагшлахгүй, ялаа орохгүй, гэдэсний халдвар тархахгүй юм. Японы барилга угсралтын “Lixil” компани ядуу иргэдийн төлж чадах хэмжээний хямд өртөгөөр ялаатай тэмцэх энэ суултуурын  санааг гаргаж нэвтрүүлсэнээр дэлхийн хүмүүнлэгийн болон ариун цэврийн салбарт алдаршсан юм билээ. Одоо дэлхийд 10 сая гаруй хувь борлогдсон гэсэн. Үүнийг л судалж үзэхээр шийдлээ. БГД-ийн ХII хорооны иргэн О.Сүнжидмаа: 1-2 гудамжны дунд  септик танк байрлуулахаар боллоо -Манай багийнхан Энэтхэгт нэвтрүүлсэн септик танкийг нэвтрүүлбэл зүгээр санагдлаа. Манай гэр хороолол уулархаг,дэнж газруудаар байрладаг. Тиймээс 1-2 гудамжны дунд  септик танк байрлуулбал зүгээр юм байна. Үер их ордог жалга ихтэй учир аман дээр нь байрлуулбал үр дүнтэй. Мөн шар хөрс ихтэй учраас тохиромжтой. Ах дүү, хамаатан сандангаар нэг хашаа, гудамжинд амьдардаг. Тэгэхээр дунд нь нэгийг тавьж болох байх. Мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөө, номоо бариад хийхэд болохгүй зүйл үгүй байх гэж бодож байна. хамгийн гол иргэддээ мэдээлэл өгөх нь чухал. Ямар нэгэн сургалт тухай үедээ яригдаж байгаад нам жим болдог. Тэгвэл жорлонгоо өөрчлөх сургалт энэ хавар газар гэсэх үед бүх аймгуудад хийж дуусна. Мөн энэ оны арвандэгдүгээр сарын 18 хүртэл шинэлэг шийдэлтэй жорлонгийн уралдаан зарласан тул энэ сэдвээр жилийн турш ярилцах юм. Түүнчлэн сургалт  сонирхолтой бас бизнес санаа ихтэй тул сургалтад хамрагдсан иргэд жорлонгоо өөрчлөх талаар хаан ч явсан ярьсаар хийсээр байх болно гэсэн итгэлтэйгээр Баянголынхон сургалтаа өндөрлөсөн. Сургалт эхлэх үед арван жорлон өөрчлөнө гэж ярьж байсан бол төгсгөлд нь баг бүр 200-300 жорлонг эхний жилд өөрчилж хуучин модон жорлонгоо нураасны баяр хийхээр болж өндөрлөв. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа сургалтад ач холбогдол өгч жорлонгоо өөрчлөхөд иргэдтэйгээ хамт нэг баг болж ажиллана гэдгээ амалж байв. Сургалтыг удирдаж явуулсан МУБИС-ийн Зайны сургалтын төвийн эрхлэгч, Боловсролын судлалын ухааны доктор, судлаач Б. Насанбаярт “Нутгийн шийдэл” сангийнхан баярлаж байснаа илэрхийлсэн юм.   Эх сурвалж:www.polit.mn
Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин