Утаагаар амьсгалсан долоо хоног

2018-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Улстөрчид утаагаар амьсгалсан долоо хоног болж өнгөрч байна. Засгийн газрын хуралдаанаас эхлээд байнгын хороо, УИХ-ын чуулган Ерөнхийлөгчийн хэмжээнд утааны талаар  санал бодлоо илэрхийллээ. Гэсэн ч гарц шийдэлд хүрч чадсангүй. Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Ерөнхийлөгч: Утаагаа арилгаж чадахгүй бол тараана Өнгөрсөн мягмар гаригаас эхлэн Төрийн ордонд утааны эсрэг хуралдаан, хэлэлцүүлэг тасралтгүй боллоо.  Утааны эсрэг технологийн шийдлүүдийг танилцуулж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд  нар утааг багасгахгүй бол болохоо болилоо хэмээн гэнэт сэрсэн мэт мэдэгдлүүдийг хийж эхлэв. Гэхдээ гарц шийдлийн тал дээр нэлээд эргэлзээ саналыг гаргаж байгаа нь гайхалтай.  Тухайлбал эрдэмтдийн хамтарсан баг утааг шийдлээ хэмээн монгол гэрийг хонины ноосоор дулаалах талаар ярьж  эхэлсэн. Энэ нь мэдээж шийдэл болж чадахгүй юм.  Мөн дараа байнгын хорооны хуралдаан дээр өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан хөрөнгө төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэв. 2012 оноос хойш 157 тэрбум төгрөгөөр бид утаатайгаа тэмцсэн талаар мэдээлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр сууриа илэрхийллээ.Тэрээр “Чуулганы ирц их муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үеэр оролцохгүй байгаа нь буруу. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад агаарын бохирдлыг бууруулах тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй. Ийм байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргаад яадаг юм. Өнөөдөр бид дахиад ҮАБЗ хуралдуулж, шийдвэр гаргахаас санаа зовж байна. Монголын хувьд энэнээс өөр гай гамшиг байхгүй. 2004 онд анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход л утааг ярьж байсан. Шийдэж чадахгүй байгаа нь сэтгэл зүрх байхгүй. С.Жавхлан соён гэгээрүүлэх тухай ярьж байна, өнөөдөр Монголд соён гэгээрүүлэх тухай яръя гэхээр гэрэл гэгээтэй юм алга байна. Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Гэр дулаалах юм өнөөдөр ярьж байна. Тийм юм байхгүй. 1.5 сая төгрөг төлөөд гэрээ дулаалах орлоготой иргэн байхгүй. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү хэмээсэн юм. Ийнхүү ямартай ч утааны асуудал Их хурлыг тараах хэмжээнд яригдаж эхлэв. “Монголын зэс” олон улсын шүүхэд хандахаа мэдэгдэв Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. “49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэр гаргажээ.  Харин “Монгол зэс” корпорациас мэдээлэл хийхдээ "Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж, манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямарваа нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна гэлээ. Э.Эрдэнэжамъян:О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилсан Улсын дээд шүүх өчигдөр О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч түр хугацаагаар хойшиллоо. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн.Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3, 4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн" гэж тодотгов.   Бондын өрийг өрөөр төлөв “Чингис” бондын 500 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар энэ  сарын 5-ны өдөр багтаан төлөх гэрээний үүрэг хүлээсэн байдаг. Бондын өрийн төлөлтийг барагдуулах зорилгоор өнгөрсөн оны сүүлээр Сангийн яам, Монгол банкны хамтарсан ажлын хэсэг гаднаас 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд босгоод байсан юм. Төв банкны валютын нөөцөд нэмэгдэн ороод байсан уг шинэ бондын валютаас “Чингис” бондын 500 сая ам.долларыг төллөө.УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг Олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж, “Чингис” бондыг босгож байв. Монгол Улс 500 сая ам.долларыг ийнхүү барагдуулж байгаа бол 2022 онд нэг тэрбум ам.долларыг 51,25 сая ам.долларын хүүтэй төлж, Чингис бондын өр дуусах юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин