Холливудын хамгийн их алдагдал хүлээсэн кинонууд

2018-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд Холливуд гэдэг бол асар том кино ертөнц. Тэнд бүтээгдэж,олны хүртээл болсон кино бүр ашиг орлого олж, кино бүтээхэд зарцуулсан төсвөө олж авдаг байх гэж хүн бүхэн боддог байх. Гэвч тийм биш гэдгийг  “Infobae” сайтад нийтэлсэн  зардлаа нөхөж чадаагүй 10 киноны жагсаалтыг толилуулъя. Энэ жагсаалтыг та бид бүхний мэдэх  гол дүрд нь жүжигчин Антонио Бандерас тоглосон “13 дахь дайчин” гэдэг кино тэргүүлжээ.  Энэ киноны  улмаас хүлээсэн санхүүгийн хохирол 183 сая ам. доллар хүртэл өссөн байна. Киног 1999 онд бүтээжээ. Хоёрдугаар байрыг 2013 онд гарсан “47 ронин” хэмээх захирах эзэн ноёноо алуулсны улмаас эзэн захиргаагүй болж тэнэмэл самурай гэж нэрлэгдэх болсон самурай нарын бодит түүхээс сэдэвлэж хийсэн кино эзэлж байна. Энэ кино ны гол дүрд жүжигчин Киану Ривз тоглосон. Киног бүтээхэд 151 сая.ам.доллар зарцуулсан ч түүнийгээ нөхөн олж авч чадаагүй байна. Удаах байрыг “Огтлогдсон толгойн арал” нэртэй 1996 онд бүтээсэн  киноны гол дүрд жүжигчин Жина Дэвис тоглосон.  Далайн дээрэмчдийн сэдэвтэй энэ кино нь 137 сая. ам.долларын алдагдалтай кино болсон байна. Ангараг  гаригт ээж хэрэгтэй гэсэн ” Friolera”кино компанийн бүтээл хүүхэлдэйн кино  137 сая. ам долларын алдагдал  учруулжээ. Энэ үзүүлэлтээрээ 2011 онд хийгдсэн энэ кино   жагсаалтын дөрөвдүгээр байрыг эзэлсэн байна. 2002 онд бүтээсэн Плуто Нашийн адал явдал хэмээх нэртэй энэ кино жагсаалтын тавдугаар байранд оржээ. Жүжигчин Эдди Мөрфигийн тоглосон кино 126 сая.ам долларын алдагдал хүлээсэн байна. Ромын эзэнт гүрний мөхөл хэмээх  1964 онд бүтээсэн киноны  Энтони Мэнн  найруулагчаар ажилласан.   Одоогийн ханшаар тооцож үзэх юм бол 126 сая,ам. долларын  хохирол учруулсан бүтээл болж зургадугаар байрт жагсчээ. Харин долдугаар байрыг Финал Фантаси,Бидэн доторх сүнс гэдэг  киног бид бүхний сайн мэдэх Финал Фантаси хэмээх видео тоглоомноос сэдэвлэж бүтээжээ. Гэвч видео  тоглоомынх олсон ашигтай харьцуулах юм бол түүний талд нь ч хүрэх ашиг олж чадаагүй байна. 126 сая.ам.долларын алдагдал хүлээсэн гэсэн тооцоог гаргасан байдаг ажээ. Мөн Дисней кино компанийн 2012 оны бүтээл “Жим Картер” хэмээх кино  125 сая.ам.долларын өртөг зарцуулж хийгдсэн кино наймдугаар байрт оржээ. Жагсаалтын кино есдүгээр байранд “Цорын ганц байгаль  хамгаалагч” кино   121 сая.ам. доллар гаруй алдагдал хүлээсэн. Гол дүрд нь жүжигчин Жонни Депп тоглосон бөгөөд Дисней кино компани түүний тоглосон Карибын тэнгисийн дээрэмчид киноноос  ашиг орлого олсон амжилтыг давтах гэсэн нь бүтэлгүйтжээ. Хамгийн сүүлийн байрыг жүжигчин Пенелоп Крус, Мэттью Макконахи нарын тоглосон “Сахар” хэмээх 121 сая.ам долларын алдагдал хүлээснээр аравдугаар байрыг эзэлсэн байна.    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин