М.Мөнхбаатар: Засгийн газар бидэнтэй ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмч болгох УИХ-ын 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах нь зүйтэй гэж шийдсэн билээ. Мөн 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй харилцан суутгах замаар тооцоо нийлнэ гэж мэдэгдсэн. Энэ талаар "Монголын зэс корпораци"-иас мэдээлэл хийлээ. "Монголын зэс корпораци" компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямарваа нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Өнгөрсөн дөрөв дэхь өдөр Засгийн газар гэнэт хурал хийж шийдвэр гаргаж байгаа нь бас амлалттай холбоотой. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна. Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн агентуудад бий. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан" гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин