Жорлонгоо өөрчлөх ажилд Баянгол дүүргийнхэн нэгдлээ

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Уламжлалт нүхэн жорлонг өөрчлөх цаг болсоныг бидэнд олон зүйл сануулсаар байна. Нутгийн шийдэл сангаас хэрэгжүүлж буй “Цэвэрч Монгол “ төслийн хүрээнд зохион байгуулж буй  “ Жорлонгоо өөрчилье” номыг танилцуулах сургалт Нийслэлийн Баянгол дүүргээс  өнөөдөр /01.05/ эхэлж байна. Сургалтын нээлтэд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцов. Тэр оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Жорлонгоо өөрчлөх” сургалт  манай дүүргээс эхэлж байгаад бид бүхэн баяртай байна. Жорлонгоо өөрчилсөнөөр хөрсний бохирдолоо цэвэрлээд зогсохгүй, гэдэсний төрөл бүрийн халдварт өвчингүй болно. Мөн ариун цэврийн байгууламжын шинэ бизнес эхлүүлж ядуурлаас гарах арга зам байгааг та бүхэн анх түрүүлж  сонсож байгаа нь том боломж. Энэ боломжыг алдалгүй  манай дүүрэг нүхэн жорлонгүй болох боломжыг энэ сургалтаас та бүхэн мэдэх болно” гэв. Сургалтад бүх хорооны 50 орчим хүмүүс оролцлоо. Сургалтаар “Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл, судлаач Б.Цолмонбаяр, зөвлөх судлаач Б.Дашням нар “Жорлонгийн хувьсгалд нэгдэх шалтгаан”, “Жорлонгийн шийдэл, технилоги, дэлхийн чиг хандлага”, Жорлонг өөрчлөх, сайжруулхад анхаарах асуудал” сэдвээр илтгэлүүдээ тавьлаа.Оролцогчид багаараа долоон хэсэгт хуваагдан жорлонгийн стандарт, хууль дүрэмтэй танилцаж  олон нийтийн оролцоог хэрхэн хангах, хамтын шийдвэр  гаргах тухайд хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн ажлаа юунаас эхлэх, төр засагтай хэрхэн холбогдох гээд олон зүйлийг мэдэж авлаа. Тэд “Жорлонгоо өөрчилье” номноос шинэ технологиудыг судалж Монголын хөрсөнд тохирсон бөгөөд хамгийн хямд өртөгтэй ы жорлонг барьж бусдад түгээн дэлгэрүүлэх хуучин жорлонг  нураах ажлыг эхлүүлэх аянд ийнхүү нэгдлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин