Х.Баттулга: УИХ-ыг тараахаас өөр арга алга

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр сууриа илэрхийллээ.Тэрээр “Чуулганы ирц их муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үеэр оролцохгүй байгаа нь буруу. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад агаарын бохирдлыг бууруулах тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй. Ийм байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргаад яадаг юм. Өнөөдөр бид дахиад ҮАБЗ хуралдуулж, шийдвэр гаргахаас санаа зовж байна. Монголын хувьд энэнээс өөр гай гамшиг байхгүй. 2004 онд анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход л утааг ярьж байсан. Шийдэж чадахгүй байгаа нь сэтгэл зүрх байхгүй. С.Жавхлан соён гэгээрүүлэх тухай ярьж байна, өнөөдөр Монголд соён гэгээрүүлэх тухай яръя гэхээр гэрэл гэгээтэй юм алга байна. Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Гэр дулаалах юм өнөөдөр ярьж байна. Тийм юм байхгүй. 1.5 сая төгрөг төлөөд гэрээ дулаалах орлоготой иргэн байхгүй. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү хэмээсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин