АН: МАН сонгуулийн амлалтаасаа буцаж байна

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ардчилсан намаас өнөөдөр /01.05/ татварын нэмэгдэл болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар оролцов.  Ц.Туваан “МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шинэ төрлийн татварыг бий болгохгүй. Татвар нэмэхгүй гэж тусгаж өгсөн байдаг. Гэтэл одоогийн байдлаар есан төрлийн татвар нэмэгдээд байна. УИХ дахь АН-ын бүлгээс энэ сарын 3-нд Ерөнхий сайдад татварын нэмэгдлийг  буцаан татах шаардлага хүргүүлсэн байгаа. Бүлгийн шийдвэрийг АН-ын зүгээс дэмжин ажиллана гэв.  Мөн “ХХОАТ 2018.01.01-нээс шаталсан байдлаар нэмэгдэж байгаа. Улс орныхоо амьдралыг чирч яваа дунд давхаргын иргэдээ татвараар ингэж шахаж байгаа нь буруу. 1.5 сая төгрөгийг ам.долларт шилжүүлэхэд 600 орчим ам.доллар болно.Энэ бол дэлхийн улсуудын бага цалингийн шатлалд ордог тоо. Гэтэл манайд өндөр орлоготой гэж үзэж буй нь эмгэнэл юм. Тиймээс энэ шийдвэрээ эргэж харж, өөрчлөхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна. Үүний оронд худалдаа эрхлэгчдээс татвар авдаг хууль эрхзүйн орчин бий болгох ёстой. Мөн мөнгө хүүлэлтэд хязгаар тавих асуудлаар бид ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хуулийн төслийг удахгүй АН-ын зүгээс өргөн барина. Ер нь  эрх баригч нам татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах хэрэгтэй” гэж тодотголоо. Мөн энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай  “ Үндсэн хууль улс орны эцэг хууль гэж нэрлэгддэг чухал баримт бичиг. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэтэл эрх баригч нам дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж байна.  Үндсэн хуулиа өөрчлөх асуудлаар бид ард түмнээсээ жигд асуух ёстой. Ард түмнээсээ асууж байж зөв шийдэл гарна. Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамж байхгүй. Улс орныг гэсэн сэтгэлгүй нөхдүүдээр Үндсэн хуулиа өөрчлүүлэх нь зарчимгүй асуудал” гэсэн юм. АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Эрх баригч нам өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагасан нь “Муу ажилласан” гэдэгтэй нь санал нийлсэн хэрэг. Ийм байхад бодлогын алдаа бүрийг өмнөх АН-ын үеийн Засгийн газар луу чихэж байгаа нь бодитой дүгнэлт биш юм. “Чингис” бондын мөнгөөр АН-ын үед маш олон ажлын байрыг бий болгож, бүтээн байгуулалт өрнүүлсэн. Үүнийг цааш нь ажил хэрэг болгож чадахгүй байгаа нь эрх баригч намынхны алдаа. Бодлогоо явуулж чадахгүй болохоороо ард түмний халаасыг ухах замаар татвар нэмж байна” гэлээ.   Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин