Утаа болж замхарсан 157 тэрбум төгрөг хэний халаасанд оров?

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Улаанбаатарын утааны тухай  ярих нь сүүлдээ улиг болсон сэдэв болж хувирав.   Гэхдээ бид энэ утаанаас болж эрүүл мэнд, эдийн засгаараа  хохирсоор байна.  2008 оноос хойш утаанд зарцуулсан хөрөнгийг тооцвол овоо хэдэн төгрөг гарна.  Өчигдөр өгсөн мэдээллээр бол Монгол Улс өнгөрсөн хугацаанд утаанд 157 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ.   Ийм хөрөнгө зарцуулсаар байтал утаа жаахан ч гэсэн багассангүй, харин ч нэмэгдлээ. Тэгэхээр  тухайн үед хэрэгжүүлж  байсан төсөл хөтөлбөрүүд утааны эсрэг биш зүгээр л хэн нэгний халаасыг  түнтийлгэх хэрэгсэл болж байсан гэж  хэлж болохоор байна.  Өчигдөр болсон  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 157  тэрбум төгрөгийн 100 гаруй тэрбум төгрөг нь 2012-2014 онд зарцуулагдсан байна гэдгийг хэлж байв.  Тэгэхээр тухайн хоёр жилийн хугацаанд утаагаар халхавч хийн 100 тэрбум  төгрөгөөр зүгээр л салхинд хийсгэж орхисон байна.  Энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын даргаар З.Энхболд нар ажиллаж байсан.  Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг  зарлаж байв.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шинэчлэлийн засгийн газар” –аар агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 32 тэрбум төгрөгийг гаргаж “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Нүүрс хөтөлбөрийн хувьд амьдралын боломж тааруу айлуудад том тус хүргэсэн ч нөгөө талаараа утааг бууруулж чадаагүй төсөл. Түүний дараа хийн түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж , шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг анхааралдаа авч шөнийн тарифыг 50 хувиар бууруулсан. Энэ нь мөн утааг бууруулж чадаагүй төсөл. Тэгэхээр 157 тэрбум төгрөг өнгөрсөн хугацаанд  зүгээр л үр дүнгүй утаа болон замхарчээ.  Сүүлийн жилүүдэд утааны эсрэг төсөвлөх  мөнгө багасч байгаа талаар  өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн.  Гэхдээ  саяхан гэхэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тэрбумын гаргаж сургууль цэцэрлэгүүдэд агаар шүүгч авч өгсөн. Энэ нь бас л нэг шахаа байв. Одоо төр засгийн удирдлагууд монгол гэрийг хонины ноосон бүтээгдэхүүнээс дулаалах талаар яриад эхэллээ.  Зарим эрдэмтэн ч энэ талаар судалгаа хийж, үр дүнтэй гэдгийг нь нотолсон юм байх. Энэ  нь тийм ч сайн гарц шийдэл болохоор арга биш гэдгийг уг нь Төрийн өндөрлөгүүд мэднэ байх.  Гэтэл дэмжинэ, гарц болно гээд л зогсож байх.  Хаа газраас ирсэн шахааны төсөл юм бол доо. Одоо утаагаар халхавч хийж мөнгө угаах арга тийм ч амархан биш болсон шүү. Эх сурвалж:www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

8 цаг 17 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 2 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

15 цаг 29 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

21 цаг 25 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

21 цаг 25 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

21 цаг 25 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин