Б.Одонзаяа: Розина бол торонд баригдсан шувуухай юм

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” хошин дуурийг хүргэхэд бэлэн болжээ. Дуурийн гол дүрд театрын залуу гоцлооч Б.Одонзаяа дуулах юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.   -Дуурь нээлтээ хийхэд хоёр хоног үлджээ. Гол дүрийн хувьд хэр догдолж байна? -Анхны том хэмжээний гол дүр болохоор жаахан догдлол байна. Гэхдээ бэлтгэл 100 хувь хангагдсан. Үзэгчид сайхнаар хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. -Энэ удаагийн тавилт ихээхэн онцлогтой. Италийн найруулагч Стефано Монти ирж найруулсан байх аа? -Найруулагч маань сарын өмнө ирж шинэ тавилт хийгээд, дууриа үзээд нутаг буцсан. Энэ удаа бид туслах найруулагчийн удирдлага дор нээлтээ хийх юм. Энэ дуурийг дэлхийн тайзнаа 200 жил тоглосон урт настай бүтээл. Манай театрын тайзнаа ч олон удаа амилсан. Харин энэ удаа илүү үйл явдлыг илүү орчин үе рүү татаж, XIX зуун руу татснаараа онцлог. -Өмнө нь манай театрт итали найруулагч ирж байгаагүй. Энэ найруулагчийн тухай мэдээлэл өгөөч? -Энэ хүний хувьд дэлхийд алдартай уран бүтээлч. Олон орны театрт очиж ажиллаж байсан туршлагатай. Ганц­хан “Севилийн үсчин” дуурийг тавьж бай­гаагүй юм билээ. Харин монголд ирээд анх удаа энэ бүтээлийг хийлээ. -Таны хувьд ямар шал­гуураар гол дүрд дуулах эрхтэй болсон бэ? -2017 оны тавдугаар сард анх бүх гол болон туслах дүрд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Тухайн үед би өөрийгөө  гол дүрд дуулах хараахан болоогүй байна гэж бодоод туслах дүрд нэрээ өгсөн. Харин манай театрын гоцлол дуучин эгч нар надад их урам өгсөн. “Чи нарийн саппоран хоолойтой юм чинь Розинагийн дүрд шалгуул. Энэ бүтээл чиний хоолойд тохирно. Том зүйл рүү тэмүүл” гэж зөвлөсөн. Үүнээс урам авч Розинагийн дүрд шалгуулаад тэнцсэн. -Гавьяат жүжигчин Ө.Уянга бас энэ дүрд дуулна гэж сонссон? -Гол дүрд хоёр дуучин сонгосны нэг нь Ө.Уянга эгч. Энэ мундаг уран бүтээлчтэй хамт нэг дүрд дуулах болсондоо баяртай байна. Бэлтгэлийн үеэр надад үргэлж зааж, зөвлөж дэм болсон. -Гол дүр Розина чухам ямар онцлогтой дүр юм бэ? -Найруулагч маань энэ дуурийн тухай ярихдаа “Энэ бүтээлийг яагаад Севилийн үсчин гэж нэрлэснийг ойлгохгүй байна. Розина л гэж нэрлэх ёстой байсан юм” гэж хэлж байсан. Тэгэхээр яахын аргагүй дуурийн гол зангилаа, утга учир нь тэр жаахан бүсгүй юм. 16, 17-хон настай, жижигхэн биетэй, сэргэлэн цовоо, хөнгөн шингэн бүсүй. Яг л энэ сайхан үедээ анхны хайртайгаа учирдаг. -Ихэнх дуурь эмгэ­нэлтэй төгсдөг. Дуурийн төгсгөлд Розинаг ямар хувь заяа хүлээж байгаа вэ? -Ихэнх дуурь гол дүрийн эмэгтэй эсвэл эрэгтэй нь амиа алдсанаар дуусдаг. Харин энэ бүтээл эсрэгээрээ. Хамгийн аз жаргалтайгаар төгсдөг гэж ойлгож болно. Бүгд өөрийн хайр дурлалаа олно. Нэг ч хүн зовж, шаналж хайр сэтгэлийнхээ төлөө ямар нэгэн зүйлээ золиосолсон үйл явдал гардаггүй. -Дүрээ та хэрхэн харж, төсөөлсөн бэ. Розинад Б.Одонзаяатай ойролцоо зан чанар байгаа болов уу? -Надад их ойрхон дүр шиг санагдсан. Анх зохиолоо уншихдаа л Розинаг торонд баригдсан шувуухай юм байна гэж ойлгосон. Түүний насыг саяхан туулж гарсан учир бүтээхэд илүү дөхөм байлаа. 16 настай бүсгүй дурлахаараа яадаг билээ. Хүнд худал хэлэхдээ төрх нь яаж хувирах вэ гээд амьдралд илүү ойрхон бүхнийг тусгахыг хичээсэн. Розина бүсгүй уран зургийн галерейд Альмавива гүнтэй таардаг. Үзэсгэлэнт бүсгүйг харсан гүн анхны харцаар дурлана. Өөрийгөө гүн гэдгээ мэдэгдэлгүй цонхных нь дор очиж дуулдаг. Харин өөрийгөө зөвхөн Бартолотой суух ёстой гэж боддог учир тагтан дээрээ гарч ирдэггүй. -Дуурийн театрт шинээр цэцэглэж буй залуухан гоцлол дуучны нэг нь та юм байна. Энэ театртай хэрхэн амьдрал, уран бүтээлээ холбосон бэ? -Би 2001 онд Хөгжим бүжгийн коллежид орж н.Мөнхбат багшийн удирдлага дор фагот мэргэжлээр суралцсан. Монголоор үелэх бишгүүр гэж нэрлэдэг. Харин 2007 онд багш маань “Чи аятайхан дуулдаг юм байна. Чамайг дуулаачид шалгуулмаар байна” гээд гавьяат жүжигчин А.Бүтэд багш дээр аваачсан юм. Суралцаж байх хугацаандаа Улсын филармонид хөг­жимчнийхөө мэргэжлээр таван жил ажилласан. 2012 онд дуулаачаар төгсөөд дуурийн театрт шалгалт өгтөл найрал дуучны ангид тэнцсэн. Энэ цагаас театртаа найрал дуучнаар ажиллаж их зүйл сурсан даа. -Хэзээнээс гоцлол дуучин болсон бэ? -2016 оны арван­нэгдүгээр сард анх гоцлол дуучны под группт орсон. Жилийн хуга­цаанд туслах дүрүү­дэд ажилласны эцэст 2018 оны босгон дээр Розинад дуулсны дараа манай театрын уран сайхны зөвлөл хуралдаж, Б.Одонзаяа гоцлол дуу­чин болоход болсон юм байна гэсэн шийдвэр гаргасан юм. Оны өмнө гоцлол дуучны тушаалаа авлаа. -Одоогоор театрын хамгийн отгон гоцлол дуучин нь та. Үүнийг дагаад асар том хариуцлага ирдэг байх даа? -Харицлагаас гадна том давуу тал. Найрал дуунаас их олон зүйл сурсан. Тухайн дуурьт амьдарч, алхаа гишгээ, харц ямар байх вэ гээд л. Өмнө нь ажиллаж байсан урлагийн байгууллагууд, хөгжимчин хийж байсан минь гоцлол дуучин болоход их нөлөөлсөн гэж боддог. -Дуурийн дуучны мэргэжлийн хичээлээ А.Бүтэд багшаар заалгасан гэлээ. Таны багш энэ театрын бас нэгэн шигтгээ байсан даа? -Би анх А.Бүтэд багш дээр очсондоо хязгааргүй их баярладаг. Магадгүй багш минь байгаагүй бол би өнөөдөр хөгжимчин л байх байсан. Тэр хүн л намайг дуунд тэр дундаа дуурийн урлагт дурлуулсан. Багш минь “Севилийн үсчин” дуурийн Розинад дуулж байсан. Багшийнхаа бүтээж байсан дүрийг дуулах болсондоо баяртай байна. -Дуурийн дуучин байхын давуу тал нь юу вэ? -Дуурьт дуулах бүртээ өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмж төрдөг. Нэг өдөр би орос бүсгүй, маргааш нь XVIII зууны язгууртан болсон байх жишээтэй. Мөн дуулсан бүтээл бүрээс тухайн орны онцлогийг мэдэж болдгоороо дуурийн урлаг гайхалтай юм. -Таныг урлагийн удамтай гэж сонссон? -Аав минь “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэн гэж бий. Энэ театрт 33 жил ардын дуу дуулсан. Ээж минь залуудаа  “Сэлэнгийн долгио” чуулгын бүжигчин байлаа. Харин эгч Б.Хишигжаргал маань одоо тус чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэгэхээр цогц урлагийн гэр бүл гэж ойлгож болно. -Тэгэхээр бага нас тань Сэлэнгэд тэр дундаа “Сэлэнгийн долгио” чуулгад өнгөрсөн гэж ойлгож болох нь ээ? -Тэгэлгүй яахав. Багаасаа чуулгын тайзан дээр гүйж тоглолтод нь оролцдог байлаа. Манай чуулга олон сайхан уран бүтээлчийг төрүүлсэн дээ. Харин өөрийгөө монголдоо ганц байдаг энэ сайхан театрт ажиллана гэж үнэндээ төсөөлж байгаагүй. Хамт олныхоо надад итгэсэн энэ итгэлийг дааж, сайн дуучин болохсон гэж залуу хүний хувьд хичээж явна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орлогын эх үүсвэрийг цалингийн орлого, хувиараа бизнес эрхэлсэн орлого гэсэн хоёр төрлөөр баталгаажуулна

13.2. Цалингийн орлоготой зээл хүсэгч дараахь баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:

16 мин
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

2 цаг 24 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

5 цаг 46 мин
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын

5 цаг 46 мин
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины

5 цаг 46 мин
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

21 цаг 2 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

22 цаг 2 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

22 цаг 13 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

22 цаг 20 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

23 цаг 38 мин