Ройтерс агентлагийн мэдээлснээр, Швейцарийн оршин суугчид улсынхаа хүн амыг 10 саяар хязгаарлах саналыг үндэсний бүх нийтийн санал асуулгаар няцаажээ. Урьдчилсан дүнгээр сонгогчдын 55 орчим хувь нь уг саналыг эсэргүүцсэн бол 45 хувь нь дэмжжээ. Баруун жигүүрийн Швейцарийн Ардын Намын дэвшүүлсэн санаачилгад улсын хүн амыг 2050 он гэхэд 10 саяас доош байлгахыг уриалсан бөгөөд энэ талаар 100 мянган гарын үсэг цуглуулсан тул хуулийн дагуу санал асуулга явагдсан юм. Швейцарь улс одоогоор 9.1 сая хүн амтай бөгөөд оршин суугчдын бараг 28% нь гадаад цагаач иргэд байна. Албан ёсны урьдчилсан тооцоогоор тус улсын хүн ам 2040-өөд оны эхээр 10 саяд хүрч магадгүй юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0