Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хэвийн ажиллаж эхэлжээ

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эрдэнэтийн ТУЗ хэвийн үйл ажиллагаандаа эргэн оржээ.
Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн тухай асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал тус үйлдвэр дэх үндэсний хөрөнгө оруулагч "Монголын зэс корпораци" ХХК-ийн өмчлөлийг сэргээсэн билээ. Тэгвэл өчигдөр "Эрдэнэт"-ийн ТУЗ хуралдаж, шийдвэр хүлээсэн олон асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан компанийн эрүүл засаглал, стандартын дагуу хэвийн ажиллах нөхцөл бололцоо бүрдлээ.
"Эрдэнэт"-ийн ТУЗ-д төрийн төлөөлөл тооны хувьд давуу, захирлыг мөн төрөөс томилсон. Гэсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлийн хяналт дор “Эрдэнэт үйлдвэр” илүү ил тод болж, олон нийтийн хяналт сайжирсан нь бодит үр дүнгээ өгсөн тоо баримт бий. Тухайлбал, 2016 онд ганцхан нээлттэй тендер явуулж байсан үйлдвэр 2017 онд 500 гаруй нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн хувийн хэвшлийн менежментийн үр дүнд "шахааны" бизнесийг тууштай цэгцэлж, зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ нь 14 цэцэрлэг, иж бүрэн эмнэлэг тавыг барих хөрөнгө ажээ.
Ийнхүү хэмнэлт хийж, ашигтай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нь ч үлэмж нэмэгдсэн талаар Эрдэнэт хотноо болсон Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин