Дональд Трамп: Миний цөмийн зэвсгийн товчлуур түүнийхээс том

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Шинэ он гарахын өмнө Умард Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун  зурагтаар АНУ-ыг сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр  АНУ бүхэлдээ манай цөмийн зэвсгийн хараанд байгаа.  Миний бичгийн ширээнд цөмийн зэвсгийн товчлуур байна. Энэ бол үнэн, сүрдүүлэг биш. Пхеньян одоо АНУ-ыг довтлох чадалтай болсон.  Харин  АНУ Умард Солонгосын эсрэг дайн эхлүүлэхгүй гэсэн” юм. Түүнээс гадна мэдэгдэлдээ “Умард Солонгос энэ гарч буй шинэ жилд цөмийн болон пуужингийн толгойг үйлдвэрлэхэд анхаарна” гэж онцлон дурдсан байна. Энэ мэдэгдлийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч Дональд  Трамп хэлэхдээ “Миний бичгийн ширээн дор  Ким Жон Уныхаас том, хүчтэй цөмийн зэвсгийн пуужингийн товчлуур бий” гэжээ. Ким Жон Ун үргэлж “Түүний бичгийн ширээнд цөмийн зэвсгийн пуужингийн товчлуур байрлуулсан  гэж ярьж ирсэн. Түүний хоцрогдсон,өлсгөлөн дэглэмд амьдарч байгаа хэн нэгэн түүнд надад түүнийхээс том, хүчтэй товчлуур байгаа   гэж хэлж чадах болов уу” хэмээн  Дональд Трамп твиттертээ бичсэн байна.Умард Солонгос нь баллистик пуужингийн туршилтыг олон удаа хийсэн. Хамгийн сүүлд долоо дахь туршилтаа өнгөрсөн есдүгээр сард туршсан юм. Үүний улмаас НҮБ  Пхеньянд анхааруулах болон хориг тавихыг уриалсан.   Мөн олон улсын нийгэмлэг Солонгосын хойгт  хямрал нүүрлэж байна гэж анхаарууллаа.  Түүнээс гадна энэ нөхцөл байдал нь  тус бүс нутагт шинэ мөргөлдөөн үүсэхэд хүргэж мэднэ хэмээн түгшиж буйгаа илэрхийлсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин