Монголчууд өөрсдийгөө судалъя

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ “Зууны мэдээ” сонин  оны өмнөх дугаартаа “Хүчирхийллийг шийдэх цорын ганц зам:Монголчууд өөрсдийгөө судалъя”  хэмээн асуудал хөндсөн билээ. Өнөөгийн нийгэм дэх монгол хүний үнэт зүйл юу вэ. Бид хэн бэ, хаанаас ирсэн, хаашаа явж байгаа билээ. Үүнийгээ тодотгон тогтоож, гарц шийдэл гаргахгүй, намаар талцаж, сонгуулиар наймаалцаж, төрийн албыг төрлийн алба болгож, сүүлдээ мөнгөөр албан тушаал авч, өгөлцдөг болж, “60 тэрбум” гэх тоо хэмжээ, ийм шинэ нэр томъёо хүртэл бий болов. Бид ийм л байна. Тэгвэл бидний мөнхийн хоёр хөрш яаж байна вэ. Хойд хөрш маань улсынхаа бодлогыг шинжлэх ухааны төвтэйгээ холбож, стратеги, бодлого төлөвлөлт гаргаж, түүгээрээ урагшилж явна. Урд хөрш маань тав, таван жилээр улсынхаа бодлогыг төлөвлөж, түүнийгээ дүгнэж, цаашдын замаа тодорхойлж байна. Эдийн засгийн хөгжлөө аажим аажмаар урагшуулж байна. Цаашаа дэлхийн бодлогыг тодорхойлоход голлох байр суурьтай оролцоод явж байна. Саяхныг хүртэл манай улс таван жилээр ажлаа төлөвлөдөг, уралддаг, түүнээ дүгнэдэг байлаа. Социалист бүтээн байгуулалт, таван  жилийн төлөвлөгөөт эдийн засаг гэж зорьж, бүтээж ирэв. Ямартай ч  ийм зорилготой байж. Монгол хүн нийгмийн өмч хөрөнгийг хайрлана,  хөдөлмөрийн хүнийг  хүндэлнэ,  ахмадаа сонсоно гэсэн үнэт зүйлтэй байв. 1990   онд ардчиллын замаар орлоо, хэмжээлшгүй эрх чөлөөтэй боллоо гээд ахмадаа сонсохоо байв, хөдөлмөрийг чухал бишд тооцов, төлөвлөлт, бодлого гэх юмгүй болов. Монгол хүний үнэ байхгүй болж, монгол хүн ч өөрөө  амь нас, эрүүл мэнд, боловсрол гэхчлэн олон зүйлээр үнэгүйдэв. Өнөөдөр монгол хүний үнэт зүйл гэхэд хэлэх юм ховор. Өөрсөд рүүгээ эргэж харсан, дотогшоо өнгийсөн, бид ийм байна, ингэж байна, ингэхгүй бол болохгүй гэсэн судалгаа алга. МУИС-ийн сэтгэл судлалын танхимаас энэ талаар лавлахад ийм судалгаа хийсэн зүйл байхгүй гэсэн хариуг өгч байна. Угсаатны зүй, хүн судлалын эрдэмтдээс энэ талаар тодруулахад соёл, зан заншлын талаар судалсан ч орчин үеийн монгол хүн гэдэг тал руу нарийвчилсан юм уу, хослуулан хийсэн юм байхгүй болохыг хэлж байна. Гэхдээ судлах оролдлого байгааг Хувь хүний хөгжлийн академийнхан тэмдэглэв. Тэд  өнөөдөр монгол  хүний  талаар суурь  судалгаа байхгүй, иймд түүнийг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа  хэлсэн. Мөн энэ талаар судалж, материал цуглуулахад 2012 онд ТББ-ууд гадны төсөлтэй хамтран  монгол залуучуудын талаар судалгаа хийх гэсэн оролдлогыг эхлүүлж байсныг тус академийн захирал М.Алтанцэцэг  ярьж байна. Түүнд  монгол хүнийг 1980 оны байдалтай харьцуулахыг оролдсон бөгөөд “Монгол хүний алсын хараа” гэдэг хэсэгт дээр өгүүлсэнчлэн социализм, коммунизм байгуулах гэж замнасан талаар, аав, ээж, багш нар, ахмадаа хүндэлдэг  монгол хүний  зүйлийн талаар ч  мөн дурдсан байдаг аж. Тэгвэл 1990 оноос хойш ардчиллыг эрх чөлөө, дураараа байх гэж ойлгон төр, засгийг ч, аав ээж, ахмад, багш нараа ч хүндлэхээ больчихсон. Өнөөдөр түүнийх нь гор төрийн ордонд “бандаашны хэрэг” ярьж, төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярих зэргээс эхлээд хүүхэд залуус нь хар тамхинд донтож, эцэг, эхчүүд нь бяцхан үрсээ хүчирхийлдэг орон болсноор илэрч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин