Танилц: Next stop наадмын “Алтан Гэрэгэ”-ийн эзэд

2018-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг зохион байгууллаа.  Энэ жилийн NEXT STOP наадам “Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн топ залуу”, “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулж байгаагаараа онцлогтой болов.  Шилжилтийн 25 жилийн шилдгүүдийг тодруулж байгаа нь өнгөрсөн жилүүд алдаа оноотойгоо өндөрлөж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарлан тунхаглаж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.  Энэ жилийн наадамд 1000 гаруй хүн нэр дэвшсэн бөгөөд таван үе шаттайгаар шалгаруулалтыг явуулж, эцсийн шийдвэрийг өнгөрсөн сарын 30-ны өдөр NEXT STOP наадамд хүрэлцэн ирсэн зочид гаргасан байна. Ингэснээр 500 зочны нууц санал хураалтаар шилдэг дөрвөн эрхмийг тодруулсан байна. Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуугаар Хууль зүй дотоод хэргийн  сайд Ц.Нямдорж , Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуугаар М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарч “Алтан Гэрэгэ”-н эзэд болсон юм Харин 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-аар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, 2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-гаар Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Ч.Номин тодорч, “Алтан Гэрэгэ”-ийн эзэн боллоо. Энэ жилийн ёслол хүндэтгэлийн наадам 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд болсон юм. Наадамд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан, Монгол Улсын 20-р зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Монгол Улсын хөдөлмөрийн баатар,  хорьдугаар зууны манлай бөх Х.Баянмөнх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Г.Хайдав, 10000 малчид, Чингисийн одонт эрхмүүд, МХЗЭ-ийн ахмадууд, 1997 оны NEXT STOP наадмын бизнесийн салбарын оны залуу Д.Дорлигжав, 2012 оны NEXT STOP наадмын бизнесийн салбарын оны залуу Б.Бямбасайхан, Монгол банкны Ерөнхийлөгч асан, 1992 оны бизнесийн салбарын оны залуу Н.Золжаргал, 2013 оны NEXT STOP наадмын Нийгэм, улс төрийн салбарын оны залуу Ц.Оюундарь, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг нэр хүндтэй, эрхэмүүд оролцжээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин