Т.Баасанхүү гэж хэн бэ?

2018-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Өнгөрсөн оны отгон барилдаан буюу Монгол Улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаан тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Чансаа өндөр 128 бөх зодоглосон энэ барилдаанд Увс аймгийн тэс сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, "Кореаоптик" компани, "Увснуур" дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү онцгой сайхан барилдаж түрүүлэн Ерөнхийлөгчийн цом авлаа. Аварга, арслангууд манлайлсан энэ барилдаанд Т.Баасанхүү яагаад түрүүлчихэв гэж бөхийн өргөөнд очоогүй хүн асууж мэдэх юм. Тэгвэл түүний ёстой л од нь гийчихсэн байлаа гэж хэлж болно. Т.Баасанхүү гурвын даваанаас эхлээд өөрөөсөө өндөр цолтнуудыг өвдөг шороодуулсан. Гуравт улсын начин Ч.Цогбаярыг, дөрөвт улсын харцага Д.Бат-Эрдэнийг орхиж тавын даваанд өөрийг нь амлаж авсан улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд аварга Ч.Санжаадамбыг үзүүр, түрүүний барилдаанд улсын залуу заан Н.Жаргалбаярыг илт давамгайлан өвдөглүүлж түрүүлсэн юм. Харцагын төрсөн өдөр тохиосон нь бас түүнд хүч чадал нэмсэн байх. Т.Баасанхүүг бөхчүүд дотроо жижигэвтэр гэх ч тэр хэнд ч бярдуулдаггүй мордох, хонгодох, зөрж хутгах болон олон угсраа мэхтэй бөх. Бараг л хазахаас бусдыг хийдэг гэж бөхийн мэргэжилтнүүд магтдаг юм билээ. Тэр удамтай бол удамтай гэгдэх бөх. Аймгийн цолтой ах, дүү бөхчүүд бий. Ах Т.Мягмаржав нь аймагтаа төдийгүй улсад танигдсан аймгийн арслан бий. 1980-аад онд улсын аварга шалгаруулах барилдаанд олон удаа ирж барилдсан учир бөх сонирхогчид түүнийг андахгүй. Т.Баасанхүүгийн төрсөн нутаг Тэс сум улсын цолтой бөхчүүдээрээ Монголдоо нэгдүгээрт бичигддэг гэдэг. Харцага Т.Баасанхүү Батлан хамгаалахын их сургуульд сурдаг. 2013 онд улсын начин болсон бол 2015 онд улсын харцага цол хүртсэн. Монгол үндэсний бөхөд жижиг гэгдэхээр хүн яаж сайн барилдаж болдгийг дархан аварга А.Сүхбатын хойчийг залгаж үнэнээр нь харуулж яваа бөхдөө. Баасанхүү харцагыг давдаар амлаж барилдах бөх ер нь ховордоод байгаа юм шүү. Саяын барилдаан энэ байдлыг улам бататгав. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин