М.БААСАН
Агаарын бохирдол, ажлын стресс, нийгмийн асуудлаас болж бидний толгой амархан өвдөж, таагүй зовиур илэрдэг. Өвдөх бүрт нь дур мэдэн эм уух нь биед олон сөрөг нөлөөтэй. Тэгвэл гэрийн нөхцөлд толгойн өвчнийг намдаах энгийн аргуудыг танд санал болгоё.
-Нэг ширхэг өндгийг хагалж аяганд хийн сайтар хутгаад, 150 грамм буцалсан сүүг нэмж холиод уугаад үзээрэй. Энэ арга нь мэдрэлийн гаралтай толгойн өвдөлтийг арилгах тустай.
-Толгойн өвчнийг намдаах хамгийн энгийн арга бол самар идэх. Самарт агуулагддаг өвчин намдаах элементийн нөлөөгөөр толгойн өвдөлт 15 минутын дотор намддаг гэнэ. Өдөрт 10-15 ширхэгийг идэх хэрэгтэй ба эмгүй эмчилгээний эрүүл сонголт гэж үздэг.
-Хэт их ажиллаж ядарснаас толгой тань өвдөөд байвал халуун усанд ороорой. Эсвэл хөлөө шагайгаа хүртэл нь халуун усанд дүрээд 10-15 минут байлгаарай. Мөн дээр нь гаатай халуун цай уувал илүү үр дүнтэй.
-Та өөрөө өөртөө цэгэн массаж хийх нь толгойн эм байнга уухаас хамаагүй үр дүнтэй эрүүл арга юм. Духнаасаа эхлэн дагз руугаа хүчтэй цэгэн массаж хийгээрэй. Үүнийг хийхэд танд таван минут л хангалттай. Хэрвээ тогтмол хийж заншвал байнгын толгой өвдөхөөс сэргийлнэ.
-Стрессээс болж өвдсөн толгой өвдөлтөнд халуун бигнүүрээр жин тавих нь сайн. Жингээ хүзүүн дээрээ 10-15 минут орчим бигнэнэ. Ингэснээр толгойн өвчин намдахаас гадна цусны эргэлт сайжирч, алжаалыг тань тайлна.
Эх сурвалж:www.polit.mn