Долоон иргэний цогцсыг 3200 метрийн өндрөөс оллоо

2017-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурлыг хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ГШУЗМТ-ийн дарга, дэд хурандаа Д.Баярбаатар нар хэвлэлийн бага хуралд оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон. Түүнчлэн ОБЕГ-аас орон нутагт ажиллаж байгаа эрлийн багийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа шуурхай бүлгээс 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцсыг, нийт 7 иргэний цогцсыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Ослын газарт ОБЕГ-аас 5, Аврах тусгай анги-8, Нийслэлийн Аврах анги-4, Давтан сургалт, сэргээн заслын төв-1, Завхан аймгийн Отгон сумаас 10, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвөөс -5, Зэвсэгт хүчний жанжин штабаас 4, Завхан аймгаас 4 уулчин,  Уулчдын нэгдсэн холбооноос 4 уулчин, Завхан аймгийн Цагдаагийн газрын 10, Шүүхийн шинжилгээний албаны 4, Нэгдсэн эмнэлгийн 10, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 5, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6, нийт 111 хүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

8 цаг 18 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 4 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

15 цаг 30 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

21 цаг 27 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

21 цаг 27 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

21 цаг 27 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин