Дутуугийн мэдрэмж

2017-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Нийгмийн өнчрөл” үзсэн 2-18 насныхан амьдардаг “Өнөр бүл” төвд очсоны дараа нэг л зүйл бодогдов. Халуун дулаан гэр бүл, хайрлаж энэрэх эцэг эхгүй,  ер нь юм бүхэнд дутуугийн мэдрэмж өндөртэй тэдгээр хүүхдүүдийг Монгол Улсын төр халамжлах үүрэгтэй. Тиймээс балчир ахуйгаасаа дутуугийн мэдрэмжийг дэндүү их мэдэрч яваа хүүхдүүдэд ядаж 18 нас хүртэл нь энэ муухай мэдрэмжийг бага амсуулаасай. Ингэхийн тулд төр үүргээ биелүүлж, бодлогоо тэлээсэй. Хотын зүүн захад нам жим амьдарч байгаа хүүхдүүдийн ирээдүйд итгэл бэлэглээсэй гэж.    “Өнөр бүл” төв яг л тийм бусадтай нэгэн адил гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний онцгой байгууллага. Энэ утгаараа тэндхийн 160 гаруй хүүхэд, цаашлаад тэнд ажиллаж буй 100 гаруй ажилтанд төр хайр, халамжаа хүртээх учиртай.  Гэвч өнөөдөр “Өнөр бүл” төвд байдал тиймхэн. Асрамжийн төвийн хүүхдүүдийг өрөвдөж, шаналснаа тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ л тэд дэргэдүүр нь өнгөрөх нэгнээс халамж хүсч, хэн нэгнийг сэтгэлдээ хүлээж цөхөрдөг байх. Тиймээс амьдралд хөлөө олох гэж тэмцэж, тэмүүлж яваа сэтгэл зүтгэлийг нь төрийн мэргэн бодлогоор зөв тийш залах хэрэгтэй мэт. Сүүлийн нэг жилд урсгал засвар орж өнгө зассаныг эс тооцвол хүүхдийн хөгжил хоцрогджээ. Төр үүргээ төдийлөн биелүүлж чадахгүй байгаагаас 18 нас хүрсэн ч бэлэн мөнгөтэй харьцаж чадахгүй хүүхдүүд олон байна. Мөн эрүүл хүүхдийг сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт байлгаснаас эрсдэлд орох тохиолдол элбэг. Хүүхдүүдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон сэтгэлзүйч баг хамт олон дутагдалтай гээд тоочоод байвал  бэрхшээл их бий.  Түмэн бэрхшээл зовлонгоос цөөхөн хэдийг “шүүрдэж” авав.   “ӨНӨР БҮЛ” ТӨВИЙН ХҮҮХДҮҮД ЦААСАН МӨНГӨӨР ХУДАЛДАА ХИЙДЭГ   Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад “Өнөр бүл” төвийн орчин нөхцөл хамаагүй сайжирсныг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр төрийн хайр, халамж бүрэн дүүрэн хүрч чадахгүй байгаа ч “Өнөр бүл” төвийн ажилтнууд өөрсдөөсөө 100 мянган төгрөг гаргаад өрөөнүүдийг хуваан авч засвар үйлчилгээ хийсэн байна. Хоёр өрөөг нэгтгэж голд нь хаалга гаргаж тусад нь гал тогооны өрөөтэй болгожээ. Ингэснээр долоон хоногоор хүнсийг нь өгөөд өөрсдөө дуртай, хоол цайгаа хийж идэх болсон байна. “Урьд нь тогтсон цагт хүний хийсэн хоол идчихээд, өрөөндөө ороод унтдаг байсантай харьцуулахад хүүхдүүдийн хандлага, төлөвшил шал өөр болсон. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн орчинд өсгөх дэлхий нийтийн жишигт ойртуулах гэж оролдож байна” гэж  тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир ярьсан юм. Мөн охидын гоёж гоодох, нууцаа хуваалцах “Охидын шивнээ” өрөөг тусгайлан засч янзалсан харагдана. Айлын тоглоомын талбай руу гүйж ад үзэгдэж, хөөгдөөд байхаар нь машины зогсоолоо тоглоомын талбай болгож тохижуулжээ. Энэ мэтчилэн төвийн дарга, багш, ажилчдын санаачлага, хүч хөдөлмөрөөр өнгөжин дээшилж буй олон зүйл байгаа ч төрийн “гар”-ыг харахаас аргагүй асуудал өчнөөн бий. Түүнчлэн ажилчдын авч байгаа цалин хөлсийг хийж буй ажилтай зүйрлэмгүй мэт. 300-400 мянган төгрөгийн цалин аваад үүрээс үдшийн бүрий болтол төрөл бүрийн ааш зан, сэтгэхүйн онцлогтой хүүхдүүдтэй  зууралдахыг  харахад дурандаа л ажиллаж байна уу гэж эрхгүй бодохоор. “Өнөр бүл” төвийн хамт олон хүүхдүүдээ бэлэн мөнгөтэй харьцаж сургахын тулд хандив тусламжаар ирсэн эд зүйлсээр дэлгүүр нээгээд цаасан мөнгө олныг хэвлэжээ. Долоон хоногт 20 мянган төгрөгийн хязгаартайгаар цаасан мөнгөө тараана. Цаасан дэвсгэртүүдээр өмд, цамц,дэвтэр, бал, чихэр жимс гээд бүхий л хэрэгцээгээ худалдаж авч болно. Төвийн захирал М.Өлзийчимэгийн хэлснээр “Эдгээр хүүхдүүд юм бүхэнд дутуугийн мэдрэмж өндөр учраас хоол идсэн ч цадахгүй. Маш их хайр халамж хүснэ. Янз бүрийн л ааш авиртай хүүхдүүд бий. Сүүлийн жилүүдэд ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болон сэ­т­гэцийн өвчтэй хүүхдүүдийг асарч хандах төвлөрсөн төв шаардлагатай. Хөгжлийн бэрхшээл болон сэтгэцийн өвчний төвшнөөсөө хамаараад энгийн хүүхэдтэй байлгаж болох уу, үгүй юу гэж тодорхойлоод журам боловсруулчих ёстой. Сэтгэцийн өвчтэй хүүхдүүд уурласан үедээ биеэ барьж чадахгүй. Шөнө гэнэт орилж чарлаж бусдыгаа түгшүүрт автуулдаг. Хүүхдүүдийн бэрхшээлээс үүдээд төрөлжсөн баг хамт олон хэрэгтэй. Энэ хүүхдийг аваач гэж хүмүүс маш их утасддаг. Дүүрэг, хорооны нийгмийн ажилтнууд ажлаа хийхгүй бол хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна.  Хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдсан, сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдэд тусгайлсан асаргаа шаардлагатай байгаа учраас асрамж халамжийн төвийг шинээр байгуулах хэрэгтэй. Хэрэв байгуулж чадахгүй бол бидэнд тусгай өрөө тасалгаа байгуулж, асаргааны тусгайлсан хүмүүсийг бэлтгэж өгмөөр байна. 18-21 хүртэлх насны мөртлөө харж хандах хүнгүй хүмүүсийг нийгэмд шууд гаргачихаар амьдралд хөл алдах нь элбэг. Сургуулийн төлбөр, хоол хүнсний дутагдлаас болж буруу зам руу орж байна. Үүнийг анхаарч 21 нас хүртэл нь харж асардаг байя. Аав, ээж нэртэй боловч арав гаруй жил хүүхэдтэйгээ нэг ч уулзаж байгаагүй хүмүүс олон. Гэтэл бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд төрөөс олгодог халамж эдгээр хүүхдүүдэд маш их хэрэгтэй. Үүнийг яаралтай журамлах шаардлагатай” гэсэн юм.   81 ХУВЬ НЬ ТҮГШҮҮРТЭЙ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ   Үнэндээ асрамжийн хүүхдүүдэд өлсөхөөс илүү сэтгэл нь тайван байх нөхцөл боломжийг төр засаг бүрдүүлж өгөх ёстой юм. Ингэж байж зөв хүн болж төлөвшинө. Төвд эрүүл сэтгэцтэй 93, эмгэг сэтгэцтэй 18, сэтгэцийн тулгамдсан асуудалтай 42 хүүхэд холилдон амьдарч байна. Зөвхөн охидоос авсан судалгаагаар 81 хувь нь түгшүүртэй гэсэн байна. Тиймээс төвийн хамт олон хүүхдүүдийнхээ хамтаар “Өнөр бүл-2” цогцолборыг цаасан дээр зуржээ. Цогцолбороо олон түмэн хийгээд төр засгийн хайр ивээлээр удахгүй сүндэрлэнэ гэдэгт тус төвийнхөн итгэлтэй байгаа аж. Дээрх асуудалтай холбогдуулан ХЭҮК-оос өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д   төрийн болон хувийн өмчийн тусгай хэв шинжтэй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтанд ажлын байрных нь чиг үүргээс хамаарч албан тушаалын үндсэн цалингийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгох асуудлыг төрөөс шийдвэрлэх. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, суви­луулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шил­жүү­лэх, тухайн бай­гуул­л­агыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хан­гах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаард­ла­гатай тоног төхөө­рөм­жөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийд­вэрлэхийг тусгасан байдаг.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

9 цаг 0 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 45 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 12 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 8 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 8 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 8 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин