Хүчирхийллийн эсрэг жагсаал: Цурхирч уйлмаар байна

2017-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Охид, бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал өчигдөр /2017.10.21/ гурван цаг гаруй үргэлжиллээ. Жагсаалд оролцогчид  хүчирхийллийн эсрэг уриа лоозон барьж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаднаас эхлэн 13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудал хүртэл үзэл бодлоо илэрхийлж явсан юм. Жагсаалд 200 гаруй хүн нэгдэж, ээжүүд “Цурхиртал уйлмаар байна”, “Үр хүүхдээсээ ичээч”, “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооход “Төрийн бодлого хэрэгтэй байна” гэх зэргээр уриа лоозон барьжээ. Ихэвчлэн ээжүүд, эмэгтэйчүүд нэгдсэн хүчирхийллийн эсрэг иргэдийн дуу хоолойгоо өргөх масктай жагсаалыг Лантуун дохио ТББ,  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд уриалан зохион байгуулсан юм. Энэ үеэр  "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Энэ бол цэвэр ард түмний гомдол, зэвүүцэл, бухимдлаас үүдэлтэй тэмцэл юм.! Өнөөдөр жагсаалд 230 хүн ирсэн байна. Тэд бол 2300 шээр, 23000 лайкаас илүү бодит хүмүүс юм. Жирэмсэн ээжүүд, нялх хүүхдээ тэвэрсэн хүмүүс гурван цаг тасралтгүй алхсан. Харин нөгөө худлаа том том ярьсан, цээжээ дэлдсэн эх орончид хайчсан бэ. Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй баялаг "Хүүхэд", Монголын ирээдүйн төлөө тэмцэж нэгдэх хүн байна уу ? 13 настай тэр охины амь үнэ цэнэгүй одох ёсгүй. Харин 1300 охиныг аймшигт аюулаас аварсан бодлогын бас нөлөөллийн өөрчилөлт болох учиртай. Юм дөнгөж эхлэж байна. Одоо бидэнд "Амжилт" өшөө мундаг тэмцээрэй, өшөө сайн зүтгээрэй би эндээс коммент бичээд сууж байя гэх биш харин чадах чадахаараа нэг хүн ч хамаагүй, нэг цаг ч хамаагүй хамтдаа тэмцье, зүтгэе гэдэг хандлага хэрэгтэй байна” гэлээ.   
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин