
С.САРУУЛ
Манай улсад оюуны өмчийн хулгайн асуудал байсхийгээд хөндөгддөг ч “хатуу гар”-аар зохицуулах эрхзүйн орчин сул. Төр засгаас ч дорвитой анхаардаггүйн улмаас зохиолчдын номыг хувилах, дуучдынх нь зөвшөөрөлгүй CD олшруулах, киног дэлгэцэнд гарахаас нь өмнө хувилж “зарах” гээд оюуны өмчийн хулгай байнга гарч байдаг. Тэгвэл дуучин СТА С.Сэрчмаагийн дуунуудыг CD болгоод хямдхан зарж байжээ. Энэ талаар дуучин бүсгүй “Хүч хөдөлмөр хөлсөө урсган байж хийсэн дуунуудыг маань хамаад нэг СД болгоод 3000 төгрөг гээд гадуур зарж байх юм” хэмээн бухимдсаныг “Сошиалын сонин” буландаа онцолж байна.
