Онцлох сурвалжлага: Солонгосын их дээд сургуулиудын дундаж төлбөр 12-13 сая төгрөг байна

2017-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Эдүлайн” төвөөс жил бүр зохин байгуулдаг Солонгосын их дээд сургуулиудын “Боловсролын үзэсгэлэн” өнөөдөр /10.20/ Blue sky зочид буудлын “Sapphire “ танхимд нээлтээ хийлээ. Тус экспод Солонгосын элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн шилдэг 79 сургуулийн төлөөлөл болох найман сургууль оролцов.  Тэд  Дэлхийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилүүдээс сонгон суралцах боломж олгож буйгаараа онцлогтой юм.  Үзэсгэлэнгийн үеэр солонгос, америк, австрали, энэтхэг улсын багш нар оюутан залууст мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч байв.  Мөн   олон улсад болон эх орондоо эрэлттэй мэргэжлээр хэрхэн яаж суралцах, төгссөнийнхөө дараа ямар салбарт ажиллах боломжтой вэ тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөөг хүргэж, өөрийн орны сургуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн бүртгүүлэхдээ ямар шаардлагыг хангасан байх талаар болон сургалтын төлбөр,  байрлах орчных нь тухай мэдээлэл хүргэсэн юм.  Сургалтын төлбөрийн хувьд дээрх улсын сургуулиудаас хамгийн боломжийн, өртөг багатай нь Солонгосын  их дээд сургуулиуд юм.  Сургалтын төлбөр нь дунджаар 12-13 саяын төгрөг. Мөн сургуульдаа сураад чөлөөт цагаараа зөвшөөрөгдсөн хугацаанд давхар ажиллах, хэлний онооноос хамаараад 40-100 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Боловсролын үзэсгэлэнг арав дахь жилдээ зохион байгуулж буй “Эдүлайн” компанийн оруулагч Д.Мөнхцэцэг “Энэхүү үзэсгэлэнд ирснээр Солонгосын шилдэг  79 сургуулийн төлөөлөл болсон  найман сургуультай танилцах боломжтой. Мөн Эдүлайн компанийн бүртгэлийн хураамжаас эхний 50 хүн 75 хувийн хөнгөлөлтөд хамрагдаад сугалаат урамшуулалд оролцох боломжтой юм. Сугалаанд гадаадын сургуулиудын тэтгэлэг, Эдүлайн компанийн онгоцны билет болон сургалтын төлбөрөөс 50-100 хувь хөнгөлөгдөх эрхтэй олон боломж хүлээж байгаа” гэв. Боловсролын үзэсгэлэнгийн үеэр оюутан залуусын анхаарлыг ихээр татаж буй Хансо их сургууль нь 1992 онд байгуулагдсан ба хамгийн анхны тусгай сургалттай итгэмжлэгдсэн сургууль юм. Азидаа тэргүүлэгч цорын ганц нисэхийн талбайтай Нисэх, Дизайны тэнхимээрээ алдартай тус сургуулийн дизайны ангийн хүүдүүдийн хийсэн бүтээлийг таницуулж байлаа. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин