Антонио Гутеррас: Цөмийн зэвсэггүй бүс болгох хэрэгтэй 

2017-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррас  “АНУ, Хойд Солонгосын хооронд хурцдаж байгаа зөрчлийг шийдвэрлэхэд хамгийн тохирсон арга бол  Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс  болгох хэрэгтэй” гэж хэлсэн байна. Тэрээр  дайн гарах нөхцөл байдалд хүрэх нь эмгэнэлтэй явдал.  Бид  ийм нөхцөл байдлаас зайлсхийх ёстой гэж бодож байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.  Мөн  Аюулгүй байдлын зөвлөл эв нэгдэлтэй байснаар  хоёр улсын  хооронд үүсээд байгаа  зөрчлийг шийдвэрлэхэд их ач холбогдолтой гэсэн мэдэгдлийг хийжээ.  НҮБ үүсээд байгаа энэ ноцтой асуудлаар тус хоёр улсыг тохиролцоонд хүргэх талаар туслах хүсэлтээ олон удаа илэрхийлсэн гэж тэрээр нэмж хэллээ.  Гэвч одоогоор энэ тал дээр тохиролцоо хийхэд зуучлах боломж бүрдээгүй байгаа нь харамсалтай гэв.   АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Хойд Солонгосыг устгана гэж сүрдүүлсэн. Харин Хойд Солонгосын удирдагчид  НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хатуу чанга хориг авч байгаа ч цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөө орхихгүй гэж мэдэгдсэн юм.  БНХАУ, ОХУ  Пхеньяныг цөмийн зэвсэг турших,харвахыг мөн АНУ-ыг  Хойд Солонгосын нутагт  цэргийн үйл ажиллагаа явуулахыг түтгэлзүүлэх санал тавьсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин