Ш.ОЮУНЖАРГАЛ
Оюутан залуус чөлөөт цагаа өнгөрөөж, кофе уунгаа амттан идэж, ном унших боломжтой газар нийслэлд нэмэгдэж байна. Энэ талаар сурвалжиллаа.
Нэг цагийн төлбөр 5000 төгрөг
Монголын залуучуудын холбооны гурван давхарт “Цифрблат” нэртэй book сafе үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд ОХУ-ын сүлжээ сafе юм. Дэлхийн дээр 16-18 салбартай төдийгүй Азийн анхны салбар нь Монголд байдаг нь Цифрблат байна. Үйлчлүүлэхдээ цагаа бичүүлж ороод байх хугацаандаа цай, кофе, жигнэмэг хязгааргүй ууж идэх боломжтой ба
нэг цаг байх төлбөр нь 5000 төгрөг байна.
Кофегоо захиалаад номын сангийн ховор хуучны номнуудаас хүссэн номоо унших боломжтой.
Мөн гар урлалын сургалт, төрөл бүрийн лекц, зөвлөгөө, амьд хөгжмийн тоглолт, клубуудын уулзалт гээд өөрийн оролцохыг хүссэн аль ч арга хэмжээнд оролцох боломжтой юм байна. Та ганцаараа, найзтайгаа, хүүхэдтэйгээ гээд хэнтэй ч хэзээ ч хүрч ирээд цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрөөж болно,
Прожектор, самбар, принтер, бичиг хэргийн хэрэгслүүдийг чөлөөтэй ашиглаж болох учраас та хүссэн сургалт, уулзалтуудаа зохион байгуулах боломжтой.
Дотны хүмүүсдээ зориулан төрөл бүрийн тэмдэглэлт баяр зохион байгуулж болох юм байна.
Кофе уунгаа 400 гаруй номноос сонголтоо хийгээрэй
“Book Cafe Mongolia” үйлчилгээний төв нь Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд Атлантис төвд байрлаж байна. Олон улсын шаардлага хангасан OpenBiblio буюу нээлттэй номын сан програмаар номоо бүртгэж, DDC буюу Dewey Decimal Classification ангилалаар номоо ангилсан, олон нийтэд үйлчилдэг хувийн номын сан юм. Та энд ирснээр дуртай амттанаа идэж кофе уунгаа 400 гаруй номноос сонголтоо хийж унших боломжтой. Ирээд ном уншихад үнэгүй ба
гэрээр уншихад нэг жилийн хугацаатай гишүүнчлэлийн карт арван мянган төгрөгөөр авна. Тэр картаараа тав хоногийн хугацаатай үнэгүй унших эрхтэй юм байна.
“Jack's Coffee”-д номын үйлчилгээ нэвтэрчээ
Саппорагийн автобусны буудлын урд талд “Гурвалжин” төвийн гурван давхарт “Jack's Coffee” нэртэй book сafe үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Байгуулагдаад удаагүй ч гэсэн бусдын анхаарлыг хамгийн их татсан тохилог орчинтой кафе. Энд ирснээр та ая тухтай орчинд олон төрлийн ном зохиолоос сонгож уншихаас гадна амттай кофе уух боломжтой. Мөн амралтын өдрөөр зохиогддог олон төрлийн номын өдөрлөгт оролцох юм.
Эх сурвалж:www.polit.mn