Засгийн газарт хаягласан 35000 захидал

2017-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр хоёр сар гаруй тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэд 400-600 мянган төгрөгийн цалингаа дэлхийн жишигт нийцүүлж  1.6 сая төгрөгт хүргэхээр зорьж буй. Багш нар тэмцэж нэгдэж эхэлсэн хоёр сарын хугацаанд жагсч цуглахаас гадна хоёр ч удаа ажил хаялаа. Харин Засгийн газрын зүгээс  шаардлагыг хүлээн авах боломжгүй. Гэхдээ үе шаттайгаар буюу мөнгөний боломж гарангуут багш, эмч нарын цалинг нэмнэ гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Тэгвэл өчигдөрхөн бүрэн эрхээ бататгасан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүргүүлэх анхны шаардлага нь багш нарын 35 мянган захидал байх аж. Энэ асуудлаар  Багш нарын цалин нэмэх түр хорооноос мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, багш нар тэмцлээ үргэлжлүүлж улс орон даяар шар зангиагаар ижилсэхээр болжээ. Мөн Засгийн газартай  хэлэлцээ хийж,  цалин нэмэхгүй гэвэл хугацаагүй ажил хаялт зарлаж, өлсгөлөн зарлах гэнэ. Багш нарын цаашдын тэмцлийн талаар Цалин нэмэгдүүлэх түр хорооны дарга  Ц.Мөнхтуяа “Бид 35 мянган багшийн захидлыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн шар зангиагаар нийгмийг сэрээе гэж байгаа. Шар өнгө бол эрдэм номын өнгө. Багшаа дээдэлж, багшдаа шар өнгийн хадаг барьдаг. Одоо үед багшийг дээдлээгүйгээс болж боловсролын чанар уналтад орлоо. Энэ утгаараа боловсролын чанар багшийн цалингаас хамаарч доошоо орж байна. 2012 онд ам.долларын ханш 1250 байсан бол өнөөдөр 2450 болсон. Тэр үед багш нарын цалин 550 мянга байсан бол өнөөдөр ч 550 мянга байна. Тийм байтал цалингаа нэмүүлье гэж шаардахаас өөр арга алга. Бид өнөөдөр цалингаа 1.6 сая төгрөг болго гэж шаардаагүй. Ядаж 2017 оны дөрөвдүгээр улиралд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Түүнээс бид 2018 онд 25-30 хувиар нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бидний эцсийн зорилго цалингаа 1.6 сая төгрөг болгох юм” гэлээ. Орон даяар өрнөх шар зангианы аянд сур­гуу­лиуд нэгдэж эхэл­жээ. Түүнчлэн цалин нэмэгдүүлэх тэмцлийн хурц хэлбэрт шилжих саналыг багш нараас ирүүлсээр байгаа учраас өлсгөлөн зарлах бэлтгэлийг хийж байгаа гэнэ. Орон нутгийн багш нар ч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн Цалин нэмэгдүү­лэх түр хорооны ерөнхий зохи­цуулагч Б.Бат-Эрдэнэ  “МҮЭХ-ноос албан ёсоор ажил хаялт зарлахыг мэдэгдсэн байгаа. Багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлэхийг бид шаардсан. Улсын гурван талт хэлэлцээрт багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг оруулахгүй бол бид ажил хаялтад оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалахгүй байна гэж үзэж байгаа учраас ажил хаялтад багш нарыг оролцуулахгүй гэсэн байр сууринаас хандана. Мөн түүнчлэн МҮЭХ цаашдынхаа үйл ажил­лагаанд багш нарын эрх ашгийг хамгаалж, онц их хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллахгүй бол цаашдынх нь үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн мэдэгдлийг албан ёсоор гаргана” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин