Хүүхдийн хүчирхийлэлд цэг тавья !!!

2017-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ХҮМҮҮНГУА, Ч.ЗОТОЛ УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд  ХЭҮК-ын дарга Д.Бямбадорж хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл хийсэн нь нийгмийг цочирдууллаа. ХЭЗК-ын тайланд Монгол Улсын хэмжээнд 2015-2017 оны хооронд 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн.Мөрдөн байцаалтын шатанд шилжсэн  хэргүүд дотор ой зургаан сартай хүүхэд, мөн дөрвөн настай охиноо  хүчирхийлсэн хэргүүд багтжээ. Мөн төрсөн эцэг нь охин үрээ  хүчирхийлдэг аймшигт хэрэг зонхилох хувийг эзэлж байгааг дурдлаа. Өмнө нь хойд эцэг нь охиноо, эсвэл төрсөн эцэг нь хүүхдээ хүчирхийлсэн хэрэг гарч хорьж саатуулахад,   эхнэр нь “Гаргаж авна. Орлогогүй болж, амьдрал хүндэрч байна” гэдэг асуудлыг тавьж байсан тохиолдлууд гарч байсан нь ч ХЭҮК-ын судалгаанд бүртгэгджээ. Хүний эрх, хүүхэд хамгааллын асуудал нийгмийн эмзэг сэдэв болж буй үед энэ чиг­лэлээр ажилладаг ТББ-ууд ямар байр суурьтай байгааг сонирхохоор төрийн болон төрийн бус байгууллагууд руу холбогдлоо. 280 гаруй байгууллагын жагсаалт байгаа ч хаяг, байршил, холбогдох утасны дугаар тодорхой бус юм. Нэр л авснаас биш нийгэмд тустай ямар ажил санаачилж, хийсэн талаар ямар ч мэдээлэлгүй, утасны дугаар нь өөрчлөгдсөн, татан буугдсан гэх хариу өгч буй ч  нь байна. Олон нийтийн дунд хүүхэд хамгааллын  чиглэлээр ажилладаг гэх олон байгууллага зөвхөн наадмын үеэр л  унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, татвар хураамж авах, эсвэл хувцас хэрэглэл, хамгаалалтын малгай гэх чанаргүй бараа шахаж бизнес хийгээд алга болдог гэх шүүмжлэл байна. Бид гурван ТББ-тай уулзаж, тэдний байр суурийг  сонирхсон юм. П.Цэвээн / Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн/: ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ШИЙДДЭГ МЭРГЭШСЭН ЦОГЦ БАЙГУУЛЛАГА ХЭРЭГТЭЙ  -Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв  нь өөрийн харъяа “Хүүхэд хамгаалах үндэсний сүлжээ”  байгууллагуудтай  хамтран ажиллаж байна. Өнөөдөр зөвхөн хүүхдийн төлөө чиглэсэн үйл ажиллагаатай 20 гаруй байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдүүд хүчирхийлэлд ихээр өртөж байна. Сүүлийн үед илэрч гарч байгаа  хэргүүд  бол зөвхөн ил гарсан нэг л асуудал. Хүүхэд хамгаалал гэдэг  хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхралт гэсэн дөрвөн асуудал доор багцлагддаг.Энэ асуудлыг анхаарч, хүүхдийг  харж халамжилна гэх энэ олон байгууллага үнэхээр ажлаа хийж,  хүүхдүүдийг анхаарч байна уу. Үзүүлж буй үйлчилгээний хүртээмж хэр байгаа болон  хийж буй ажил нь яг шат дараатайгаар явагдаж байна уу гэх асуудлууд гарч ирж байна. Иймд бид  “Аливаа хүүхдийн асуудлыг шийдэхдээ мэргэшсэн цогц хамтын ажиллагаатай үйлчилгээ үзүүлнэ” гэсэн хүүхэд хамгааллын хуулийн зарчмыг баримтлан мэргэшсэн хамт олныг бий болгохоор ажиллаж байна. Бид мэргэшсэн хамт олныг бэлтгэнэ.  Гэвч бидний үйл ажиллагааг гэрээлэн гүйцэтгэдэг бил үү гэх асуудал тавигдана.  Төрийн дэмжлэг ямар ч иргэний байгууллагад хүрэхгүй байна. Товчхондоо хүн болгон саналаа хэлж болно, харин мэдэмхийрч болохгүй  гэдгийг ойлгуулахын төлөө явж байна. Цаазын тухай хуулийг хүн болгон ярьж байна. Гэвч хүн амьд явах эрхтэй гэсэн хүний эрхийн асуудал бий. Энэ нь өөрөө хүнлэг асуудал мөн үү. Цааз гэдэг нь эцсийн шат байж чадах уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй.  Заавал цаазаар авахгүйгээр өөр шийтгэл байна уу. Өөрөөр  шийдвэрлэх ямар арга зам байна вэ гэдгийг мөн хайх хэрэгтэй. Буруу зүйл хийсэн гэдгийг нь мэдрүүлж насаар нь гэмшүүлэх үйл ажиллагаа юу байна гэдгийг хайх нь зүйтэй болов уу. Б.Саранбаатар /”Ачлалт хүүхдүүд” ТББ-ын захирал/: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ  ХҮЧИРХИЙЛЖ,  ХЭРЭГ ТОХДОГ ЯВДАЛ ГАЗАР АВСАН -Хүүхдийн төлөө гэх нэртэй, хүүхдийн нэр барьж мөнгө олохын төлөө ажилладаг  байгууллагууд олон болсон байна. Манай байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд  чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.Бид 2017 оны нэгдүгээр  сараас эхлэн “Ачлалт Үйлс” төслийг эхлүүлээд байна. Энэ төслийн маань зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэд хүчирхийлэлд өртөж байвал тэднийг хамгаалах байртай болгохын төлөө юм. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар их ярьдаг хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг болоод тэднийг хамгаалах талаар тэр бүр ярьдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрэг тохож, хүчээр хүлээлгэх явдал ч их гарч  байгаа. Иймд бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн халамж хамгааллын төвийг барихаар зорьж ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй 33 асрамжийн газар байдаг. Эдгээр газруудад харъяалагддаг  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18 нас хүрмэгц очих газаргүй болдог нэг том асуудал байна. Арай гайгүй чадамжтай хүүхдүүдийг хөдөө мал маллуулахаар явуулдаг. Гэвч тэд очмогцоо эмэгтэй хүүхдүүд нь хүчирхийлүүлж, эрэгтэйчүүд нь байнга зодуулдаг. Эцэст нь хөдөлмөрлөх чадамжгүй болонгуут нь шууд хотод авч ирж хаядаг хэргүүд олон байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Ж.Нямдаваа /“Иргэдийг Гэмт Халдлагаас Хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал, ахмад хуульч/: ЁС СУРТАХУУНЫ ЗӨВ ТӨЛӨВШИЛ ОЛГОХ АЖИЛ ДУТМАГ БАЙНА -Манай нийгэмлэгийн  үйл ажиллагаа олон чиглэлтэй. Хүүхдүүд гэмт халдлагад ихээр өртөж хуулийн туслалцаа авч, эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа нь гол асуудал болоод байна.  Хууль эрх зүйн орчин сайжирч олон хууль батлагдсан ч нийгэмд нөлөөлж гэмт хэрэг буурахгүй байна. Үүнээс үзэхэд хэчнээн чухал хууль баталлаа гээд иргэдэд, хувь хүнд, өөрт нь чиглэсэн ёс суртахууны сургалт, сэтгэлзүйн зөвлөгөөг дорвитой зохион байгуулж байж үр дүнг сайжруулах хэрэгтэй болохоос биш цаазаар авах  ялын зүйл заалтыг  сэргээлээ гээд хүчирхийлэл, гэмт халдлага буурахгүй л болов уу. Ард иргэдэд ёс суртахууны зөв төлөвшлийг бий болгох талаас илүү ажиллаж хүүхдийн болоод иргэний төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд чанартай бөгөөд үнэн бодит үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Үүнд төр, засгийн оролцлоо дутагдаж байна.Төр хэдий хүчтэй боловч Төрийн бус байгууллагуудаа өөртөө авахгүйгээр, хамтран ажиллахгүйгээр зөв тогтвортой үйл ажиллагаа явагдахгүй байх гэж бодож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

9 цаг 0 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

9 цаг 20 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

9 цаг 29 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

20 цаг 22 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

20 цаг 37 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

20 цаг 37 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

20 цаг 37 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Уржигдар 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Уржигдар 12 цаг 20 мин