“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбумаар хувьчиллаа

2017-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15,02 тэрбум төгрөгөөр хувьчиллаа. Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. УИХ-ын шийдвэрийн дагуу 2015, 2017 онд 2 удаа нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулахад нэг ч оролцогч ирээгүй. 3 дахь удаагаа 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12,0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3,0 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдаж авсан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар иргэн Д.Ганбаттай хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулж ажиллах зэрэг нөхцлийг тодорхой тусгасан байна. Мөн “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийн нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 44 сая төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлтөд 8 сая төгрөг,  тэтгэвэрт гарахад олгох 42 сая төгрөг,  компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлын 109 сая төгрөг, харилцагч нартай хийх төлбөр тооцооны 45 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэв. Эх сурвалж: www.polit.mn      
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин