Р.Онончимэг: Нотариатын үйлчилгээтэй холбогдуулан НЗДТГ-т шаардлага хүргүүлсэн

2017-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Онцлох ярилцлага

Ш.ОЮУНЖАРГАЛ Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, “Монголын нотариатчдын танхим” ТББ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /10.16/ Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгтэй ярилцлаа. -Танай өдөрлөгт ирснээр иргэд ямар үйлчилгээ авах боломжтой вэ? - Бид иргэний эрхзүйн болон нотариатын үйлчилгээтэй холбоотой эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.  Мөн  нотариатын зарим үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр  үзүүлж байна.   -Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болсон тухай Нийслэлийн Засаг даргын тогтоол гарсан. Энэ нь танай үйлчилгээнд яаж нөлөөлөх вэ? - 2011 оны Нотариатын тухай хуулиар энэ асуудал зохицуулагдсан байдаг. Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтын хуулбарыг гэрчлэх асуудлыг  сайн дурын үндсэн дээр болгосон.  Хуулиар зохицуулсан харилцааг НЗДТГ дахин зохицуулсан нь иргэдэд сөрөг мэдээлэл хүргэж байна. Бид энэ асуудлаар НЗДТГ-т шаардлага хүргүүлсэн. Хуулиар зохицуулсан харилцааг нэмж журамлах шаардлагагүй. Нотариат бол төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, тийм учраас харилцан бие биендээ хүндэтгэлтэй хандаж, үйлчилгээ үзүүлье гэсэн байгаа. -Нотариат иргэдийн хувьд хэр хэрэгцээтэй байдаг вэ? -Бүх бичиг баримт нотлох баримтан дээр үндэслэдэг. Монгол Улсын нотариатын хувьд иргэн төр хоёр уулзаж байгаа тэр цэгт нотариатын үйчилгээ хийгдэж байдаг. Энэ нь ихэвчлэн сайн дурын үндсэн дээр хийгддэг боловч иргэд хүсч байна гэдэг нь зайлшгүй байх ёстойг харуулж байгаа. Нотариат бол аюулгүй байдал, талуудын тэгш эрхийн хүсэл зоригийн илэрхийлэл. -Бичиг баримтаа нотариатаар баталгаажуулахын  ач холбогдол нь юундаа байна вэ? -Нотариатаар  баталгаажуулсан тохиолдолд хүчингүй болно гэсэн үндэслэл байхгүй болно.  Гэрээний хувьд авч үзвэл ямар нэгэн засвар өөрчлөлт оруулахаас хамгаалагдана гэсэн үг л дээ. Хөдлөнгийн гэрч байснаараа янз бүрийн хуурмаг асуудалд орохоос сэргийлж байна гэж болно. Саяхнаас бид бүхэн нэгдсэн вэб сайттай болсон байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллээ иргэд вэб сайтаас авах боломжтой. -Вэб сайтаас ямар үйлчилгээ авч болох вэ? - Манай байгууллагад урд нь үйл ажиллагаагаа таниулах, мэдээ мэдээллээ сурталчлах албан ёсны сайт байгаагүй. Тийм болохоор сайттай болсноор иргэд мэдээ мэдээлэл авч, мөн манай байгууллага цахимжиж байгаатай холбогдуулан нотариаттай холбоотой үйл ажиллагааг захиалах, нотариатын байршил харах зэрэг үйлчилгээг  авч болно. -  Цахим үйлчилгээг ашигласнаар ямар өөрчлөлч шинэчлэлт орох вэ? - Урд нь бид өөрсдөө мэргэжлийнхээ ур чадвараар хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримтыг илрүүлэн \гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсөний гэрчилгээ гэх мэт\ цагдаагийн байгууллагад шилжлүүлдэг байсан бол цахим болсноороо хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримтын ямар нэгэн хэргийг таслан зогсоох боломжтой болж байгаа юм. Мөн бид бэлэглэлийн гэрээ хийж болохгүй талаар иргэдэд тайлбарласанаар  харьцангуй багасч байгаа. - Бэлэглэлийн гэрээ нь  ямар үр дагавартай  вэ? - Яг өмчлөл бүрэн шилжихгүй зөвхөн бэлэглэж байгаа учраас эргээд нөгөө хүнийг \эрүүгийн хуулийн 280-д зааснаар\  гомдоосон гэр бүлд нь заналхийлсэн тохиолдолд бэлгийн буцааж авах ийм үр дагавартай. Мөн татвараас зайлсхийсэн байдлаар бэлэглэлийн гэрээ хэсэг явсан. Энэ дээр манай нотариатчид сайн ажиллаж зөвлөгөө өгсний үндсэн дээр энэ үйлдлийг зогсоосон гэж үзэж болно. Эх сурвалж:www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

9 цаг 1 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 46 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 13 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 9 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 9 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 9 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин