Тойм:Долоо хоногийн онцлох найман үйл явдал

2017-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн долоо хоногт шинэ Засгийн газрын сайд нарын нэр тодорсон ч  УИХ-ын чуулганаар томилж  амжсангүй.  МАН-ын бүлгээс хуулийн хугацаандаа  томилох саналтай байгаа.  Харин  сөрөг хүчин  шинэ Засгийн газрыг хурдан томилж ажилд нь оруулахаар шахаж буй.  Мөн НИТХ-ын дарга тодорлоо. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  НИТХ-ын даргаар С.Амарсайхан тодорлоо НИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн даваа гаригт 41 гишүүн ирцтэйгээр эхлэв.  Улмаар НИТХ-ын АН-ын бүлгийн хүсэлтээр цаг завсарласны дараа хуралдааныг хаалттай явуулахаар болсон. Учир нь НИТХ-ын даргад Б.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж буй бөгөөд шууд санал хураахаар болсон юм. Тэгвэл санал хураалтын дүнгээр 49 хувийн саналыг Д.Баярсайхан, 51 хувийг саналыг С.Амарсайхан авснаар НИТХ-ын даргаар сонгогдлоо. Ерөнхийлөгч 60 тэрбумтай холбоотой албан бичиг явуулав Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.  Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа. Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад явуулжээ. Ж.Мөнхбат хуулийн байгууллагад хандахаар болов Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат концессын гэрээг албан тушаалаа ашиглан байгуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.Тэрээр “Миний бие албан тушаалаа ашиглан өөрийн эхнэрийн хамаатны компани болох “Засаг чандмань майнз” ХХК-нд концессын гэрээгээр байгуулах тендерын шалгаруулалтад нөлөөлөх, хууль бусаар тендерийг авч өгсөн гэх илт гүжирдлэгийн чанартай мэдээлэл гарах болсон. Тэгвэл би өөрийнхөө эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, ямар нэгэн байдлаар тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.Дээрх компанид би болон манай гэр бүл нэг ч төгрөгийн хувьцаа эзэмшидэггүй. Хөрөнгө оруулалт хийгээгүй үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Хэрэв би албан тушаалаа ашиглан тендерийн үйл ажиллагаанд нөлөөлсөн бол хуулийн дагуу шалгуулж, хууль зөрчсөн нь тогтоогдвол концессын гэрээг цуцалж, надад хуулийн хариуцлага хүлээлгэх. Харин үнэхээр хууль зөрчөөгүй бол энэхүү худал мэдээллийг тарааж буй хүмүүс хариуцлага тооцож өгнө үү хэмээн хуулийн байгуулагад хандаж байна” гэлээ. У.Хүрэлсүхийн  Засгийн газар бүрдлээ МАН-ынхан Ардын Засгийн сайдуудаа эцсийн байдлаар тодруулаад байна. Сайд нарын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр авч хэлэлцэж, буцаагдаад байсан гурван сайд нарын нэрстэй хамт бүлэгтээ хэлэлцүүлэхээр оруулжээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж сайдад нэр дэвшигчдийг хэвлэлийнхэнд танилцууллаа. Ингээд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд дараах сайд нар багтсан байна. Шадар сайд Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа НХХ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Уул уурхайн сайд Д.Сумъяабазар БХБ-ын сайд Х.Баделхан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус тус нэр дэвшжээ. Нэр  дэвшиж буй сайдуудын нэрийг АТГ руу явуулсан бөгөөд тэндээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу иржээ.  Одоо сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм. Мөн энэхүү асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ "Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ. Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхны шатны шүүхэд буцаалаа Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн,  Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн,  Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. Хэрэг анхан шатны шүүхийн шат руу шилжсэн тохиолдолд хэргийг дахин урьдчилан хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалт руу буцаах уу, эсвэл шүүх рүү явуулах уу гэдгийг шийдэх юм. Монгол киноны шилдгүүд тодорлоо “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.  Уг наадмын Монгол киноны шилдгүүдийг танилцуулъя.
  • Шилдгийн шилдэг Нээлтийн Киноны төрөлд “Монгол Фильм Групп”-н Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд”
  • Шилдэг Түүхэн Киноны төрөлд “Фантастик продакшн” Найруулагч Б.Тамирын бүтээл “Зүрхний хилэн
  • Шилдэг Хүүхдийн киноны төрөлд “Бид хэд нэгдэл” найруулагч: Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт”
  • Шилдэг Уран сайхны киноны төрөлд “Чононгоо фильм” Найруулагч Б.Эрдэнэцэцэгийн бүтээл “Ээж” кино тус тус шалгарлаа.
Бүх нийтээр мод тарих өдөр тохиолоо Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд намрын мод тарилт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гаригт боллоо.  Уг үйл ажиллагааг хүн бүхэнд цэвэр агаар мод бүхэнд ус уриан дор зохион байгуулах бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдийг мод арчлах ажилд уриалан оролцсон юм.  Энэ үеэр байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарьжээ. Эх сурвалж:www.polit.mn            
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

8 цаг 59 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 44 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 10 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 7 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 7 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 7 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин