ЦЕГ: Гадаадын иргэнд залилуулсан хохиролыг барагдуулах, шалгах боломжгүй

2017-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд амссаар байгаа юм. Тухайлбал, Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулсан этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх 5 сая ам,доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез улс руу шилжүүлэн залилан авсан хэрэг үйлджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөн хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй юм. Учир нь мөнгө залилан авсан залилагч этгээдийг тогтоох боломжгүй, тухайн этгээдтэй холбогдох мэдээлэл байдаггүй буюу энэ төрлийн хэргийг үйлдэхдээ хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг байна. Мөн тухайн этгээдийг манай улсад авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй. Манай улстай иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй орны иргэд уг залилангийн хэргийг үйлддэг аж. Иймд манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлж, сэжигтэй, эрсдэл бүхий асуудал тулгарсан үед цагдаагийн байгууллагад хандан, мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгуулах боломжтой юм гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12