Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Үйлдвэрлэлийн ажлын гол хүч болдог мастеруудын ажил үүргийн өнөөгийн байдал,  тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлоход Мастеруудын анхдугаар зөвлөгөөний зорилго чиглэгдсэн  байна. Их бүтээн байгуулалтыг цогцлоож, баялаг бүтээж байгаа уурхайчид, тэдний өдөр тутмын ажлын уялдаа холбоог зохицуулж, удирдлага болон ажилчны хоорондын гүүр нь болсон мастерууд бол үйлдвэрлэлийн ажлын од нь юм. Тиймээс урлаг спортын мастеруудыг од хэмээн хүндэлдэгтэй адил үйлдвэрлэлийн мастеруудаа  ийн нэрлэх учиртайг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөний эхэнд бахархангуй өгүүлэв. Анхдугаар зөвлөгөөний эхэнд “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан толилууллаа. Тэрээр илтгэлдээ, он удаан жил ажилласан тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх, байгууллагын санах ойн асуудал, өндөр ур чадвартай, арвин их туршлагатай инженер техникийн ажилтнуудын залгамж үеийг бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээг хийх техникийн тодорхойлолт, үндэслэлийг шинэчлэх нь өнөөгийн тулгамдаж буй асуудал гэж онцолсон. Харин эдгээрийг шийдвэрлэх арга зам нь техник технологийн, хүний нөөц нийгмийн хөгжил, санхүү мөнгө, байгаль орчны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнд үйлдвэрлэлийн мастеруудын идэвх оролцоо нэн чухал гэдгийг ч тодотголоо. Анхдугаар зөвлөгөөнд “Ганабелл” Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа мастеруудын эзэмшвэл зохих ур чадвар, ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, санаачилгыг  нь өрнүүлэх талаар лекц уншсан нь цаг үеэ олсон зөв зүйтэй мэдлэг өглөө хэмээн оролцогч мастерууд олзуурхаж байлаа. Өдөр бүрийн ажлын  нарийн горим, хөдөлмөр зохион байгуулалтыг  хариуцдаг  мастеруудын ажлыг үнэлж дүгнэх нь Эрдэнэт үйлдвэрийн хүнээ хөгжүүлж, урамшуулах бодлогын томоохон хэсэг байдаг. Тиймээс зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэртээ олон жил хоергүй сэтгэлээр ажиллаж байгаа шилдэг тэргүүний мастеруудад шагналын хур буулаа. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Зам овоолгын хэсгийн уулын мастер М.Мандах, Засвар механикийн заводын хайлах хэсгийн мастер Н.Тугтөгс нарын таван ажилтныг “Тэргүүний уурхайчин” цолоор шагнасан бол тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 15 мастерт тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал, “Тэргүүний мастер” өргөмжлөл хүртээсэн юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийн  өнөөгийн байдал, маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хамт хэлэлцэж, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллыг дээшлүүлэхэд том алхам боллоо.

М.Балжинням

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12