Онцлох сурвалжлага: Ард Аюушийн хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харжээ

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН, Г.ХҮМҮҮНГУА Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнгийн “Ард Аюушийн хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харах юм бол...” нэртэй номын нээлт өнөөдөр /10.13/ Улаанбаатар Эрдэм их сургууль дээр боллоо. Эрдэм шинжилгээний өгүүлэл, эргэцүүлэл, хөрөг таталбар, дуртгал, тэмдэглэл, телевизийн судалгааны материалууд дээр үндэслэсэн бүтээлийн нээлтэд түүх, соёлын салбарын олон эрдэмтэн судлаач хүрэлцэн иржээ. Гавьяат хуульч Ц.Шаравдорж, Юмжаагийн Цэдэнбал сангийн төлөөлөгч н.Булган, ШУА-ын Олон Улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Базардорж, Номиноо тайж Гомбожавын ачинцар, клиникийн профессор Н.Байгалмаа, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамъян, академич  Д.Дорж  зэрэг эрхмүүд ирж, шинэ бүтээлийг нь шүүн тунгаалаа. Сэтгүүлзүйн нийтлэлийн салбарт олон номоо нээж байсан туршлагатай уран бүтээлч маань “Ард Аюушын хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харах юм бол” бүтээлийнхээ нээлтийг энэ удаа арай өвөрмөц байдлаар хийлээ.  Номын баримт дээр тулгуурласан илтгэлийг УБЭИС-ийн магистрант Л.Сувдаа хүргэсэн.  Мөн тус сургуулийн сэтгүүлзүй олон улс судлалын тэнхимийн эрдэмтэн багш нарын баг Монгол дахь хэлмэгдүүлэлт хийгээд шударга ёсны өнөөгийн бодит байдлын талаар олон нийтийн дунд судалгаа явуулжээ.  Нээлтийн үеэр судалгааны  дүнд дэд профессор Б.Уянга танилцуулсан юм. Тэд судалгааны  үндсэн дээр Монголд шударга ёс алдагдаж байгаа нь хэлмэгдүүлэлт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүржээ.  Энэ үеэр эрдэмтэн судлаачдын номын эзэн хийгээд бүтээлд хүргэсэн үгийг хүргэж байна. Гавьяат хуульч Ц.Шаравдорж: Бодит мэдээллийг хүргэх гэж зорьсонд номын үнэ цэнэ оршиж байна -Өнөөдөр Монголын нийгэм нөлөөт толины  вант улс гэдэг шиг орчинд байгаа мэт санагддаг. Бүх зүйлийг болж бүтэж сайхан байгаа,  шударга ёс ялж ард иргэд хангалуун, төр засаг амгалан байна гэх мэтээр сурталчилж буруу ойлголт өгч байна. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаагийн дотор нэгдүгээрт хууль хяналтын байгууллага ийм ойлголтыг өгөөд их нөлөөлж байх шиг. Мөн хэвлэл мэдээллийнхэн тодорхой ашиг сонирхолд үйлчилдэг болсон цаг. Харин энэ ном нь бодит мэдээллийг хүргэх гэж зорьсонд ач холбогдол нь оршиж байна. Монголын нийгэмд тулгамдсан бөгөөд эмзэг асуудлуудыг хөндөж үнэн бөгөөд бодит мэдээллийг хүргэж байгаа эрхэм нөхөр  Баасансүрэн болоод судалгааны ажлын хамт олонд талархаж  байгаагаа илэрхийлье. Бид монголын нийгмийн өмнө тулгамдсан болоод түүхийн эмзэг сэдвүүдийг өндөрлөгөөс их ярьдаг. Гэвч бодит байдал дээр өнөөдөр юу болоод байгаа вэ гэдгийг хэлэх хэрэгтэй. ШУА -ийн олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нармйн бичгийн дарга, доктор Д.Базардорж: Бодит судалгаан дээр бүтсэн сайхан бүтээл болжээ -Энэхүү номын агуулгыг үзвэл түүх судлал, сэтгүүлзүй, улс төр судлал гэсэн олон салбар ухааныг дамнажээ.   Бодит судалгаан дээр бүтсэн сайхан бүтээл болжээ. Тэр дотроо Ард Аюуш судлалын тухай томоохон хэмжээний өгүүллэг бичиж түүгээрээ нэрлэсэн байгаад  би их олзуурхаж байна. Ард Аюушийн талаар ийм сайхан өгүүлэл бичиж түүгээрээ нэр өгч хэвлүүлэн олон хүмүүст хүргэж байгаа танд баярлалаа. “Юмжаагийн Цэдэнбал” ТББ-ын тэргүүн  Жамбалсүрэн: Шударга ёсыг тогтооё гэсэн эрмэлзлэл бүхий бүтээл болжээ. -Монголын нийгэмд тулгараад байгаа маш чухал асуудлыг хөндсөн яриа хэлэлцээр их олон газар болж байна. Үүнийг үргэлжлүүлж шийдье,  шударга ёсыг тогтооё гэсэн ийм эрмэлзлэл бүхий асуудал дэвшүүлсэн их том өгүүлэл энэ номонд гарсан байгааг олж уншаад сэтгэл их хөдөллөө. Сэтгүүлчид болоод оюун санааны талынхан, улс төр хэлмэгдүүлэлт, улс орны хувь заяаны асуудлууд руу анхаарлаа чиглүүлж тоймтой ойлгомжтой судалгааны материал дүгнэлтүүдийг номдоо дэлгэрүүлж тавьсанд маш их баярлаж байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12