Нүүрээ будаж, гоёл зүүлгүй өрсөлддөг "Little Miss & Mister United World"-ийн эзэд

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ХАТАН Улс орон бүрт цаашлаад тив, дэлхийн хэмжээнд ч бяцхан охидын дунд миссийн, авьяасын, загварын гээд олон тэмцээн зохиогддог. Тэдний дундаас хамгийн нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь “Little Miss World”. Анх 2000 онд анх Украйнаас үүсэлтэйгээр зохиож эхэлсэн энэ тэмцээн жилээс жилд өргөжсөөр дэлхийн тэмцээн болсон түүхтэй. Харин 16 дахь жилдээ “Little Miss World” тэмцээн “re branding” буюу дахин нэрээ шинэчилж, өргөжүүлэн “Little Miss & Mister United World” болсон байна. Өмнө нь зөвхөн охид энэ тэмцээнд өрсөлддөг байсан бол хөвгүүдийг нэмж тэмцээн цар хүрээгээ өргөжүүлжээ. Харин манай улсын тухайд “Гүнжийн дэвтэр”-ийн санаачлагч, UBS телевизийн хөтлөгч Ч.Энхжаргал энэ наадамд оролцох эрхийг 2015 онд авч, олон улс шүүгчдийн бүрэлдэхүүнд сонгогдон ажиллаж иржээ. Тэрээр Монголдоо “Princess miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулж үндэсний ялагчаа тодруулдаг байна.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголын охид олон орны охидтой өрсөлдөн титмийн эзэд болж чамгүй амжилт үзүүлсээр байна. Жил бүр 60 гаруй орны охид Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд оролцдог. Харин энэ жил 73 хүүхэд өрсөлджээ. “Little Miss World” тэмцээн хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа, хамгийн хариуцлагатай, нэр хүндтэй, зэрэглэлээрээ нэгдүгээрт ордог, хүүхдийг зөвхөн хүүхдээр нь өрсөлдүүлдэг цорын ганц тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэмцээний явцад хүүхдүүд нүүрээ буддаггүй, өндөр өсгийтэй гутал өмсдөггүй, үнэт эдлэл, гоёл чимэглэл зүүдэггүй, богино даашинз, банзал, богино өмд болон төрөл бүрийн загварын хувцас өмсөхийг зөвшөөрдөггүй. Хүүхдүүд өөрийн улсын далбаатай цагаан подволк, цагаан өмд, кэт өмсч өнгөрүүлдэг байна. Гол нь тэд зөвхөн өөрийгөө таниулах, авьяасаа үзүүлэх зорилготой. Өмсч зүүсэн эдэлж хэрэглэж байгаагаараа биш үзэл бодол, мэдлэг чадвараа сорьж, бие биеэсээ суралцах нь тэмцээний гол утга учир. Мөн олон орны хүүхдүүдтэй хамт байж, соёлын солилцоо хийнэ гэдэг хүүхдэд том ертөнцийг нээдэг гэж зохион байгуулагч, шүүгч Ч.Энхжаргал хэлж байв. Тэрээр “Хэдийгээр хүүхдийн тэмцээн боловч улс орнууд энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцдог. Учир нь улсаа сурталчилна, өв соёлоо гайхуулна, үндэсний онцлогоо харуулна, урлаг соёлоороо уралдах том өрсөлдөөн явагддаг. Тиймээс зохион байгуулалт сайтай, бэлтгэлтэй, өргөн бүрэлдэхүүнтэй ордог. Жишээлбэл, ОХУ жил бүр насны ангилал бүрт хүүхэд оролцуулдаг. Тэднийг дагаж явдаг багш нар, дэмжигчид, эцэг эхчүүд байдаг. Оросын амттан, идээ будаагаа оролцогсдын тоогоор авчирдаг. Найрамдлын баяр дээр оролцогчид улс үндэстнийхээ онцлогийг харуулсан идээ будаагаа сурталчилдаг учраас ийн ач холбогдол өгдөг. Мөн үндэсний болоод урлагийн хувцсан дээр нь анхаарч хувцас загвар зохион бүтээгчид нь маш мэдрэмжтэй урладаг юм билээ. Монголын хувьд ээж аавууд нь юм уу багш нь дагаж явдаг. Энэ жил охидын маань үндэсний хувцас үнэхээр гоё байж, гайхуулж чадсанд баяртай байгаа. Бортгон малгайтай Өүлэн эхийн хувцас, эхнэр дээлийг Монгол костюмс, Торго салоноор захиалж хийлгэсэн нь үр дүнгээ өгсөн. Энэ тэмцээний гол онцлог нь оролцогч бүр эх дэлхийдээ ямар ач холбогдолтой хүн болох вэ, юу хийж чадах вэ гэдгээ харуулах нийгмийн ажил болоод экологийн ажлын даалгавар юм. Даалгавраа хэрхэн хийснээ бичлэгээр хийж, хүүхдүүд хоёр минутын илтгэлийг англиар тавьдаг. Жаахан дэмжлэг тусламж байвал монгол охид дэлхийд авьяас чадвараараа гайхуулж чадна гэдэгт итгэлтай байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12