“АН-ын удирдлагуудын тулгалт санхүүгийн хүлээсэнд баригдаж, зорилгоосоо хазайхад хүргэж байна” гэв

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Маргааш буюу аравдугаар сарын 14-нд хуралдахаар товлосон Үндэсний чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбооны гишүүдийн зүгээс шаардлага хүргүүлж буй талаараа хэвлэлийнхэнд хандлаа. Тэд Ардчилсан залуучуудын холбооны дүрмийг шинэчлэх төслийг боловсруулахаар АН-аас байгуулагдсан ажлын хэсгийг өөрчилж, тус ажлын хэсгийг 100 хувь АЗХ-ны гишүүдээс шинэчлэн бүрдүүлэх, АЗХ-ын долдугаар чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа АН-аас байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хэсэгт буцааж, Улмаар АЗХ-ын ээлжит зургадугаар чуулганы тогтоолын дагуу 21 аймаг, есөн дүүрэгт бүртгэлтэй нийт 42000 гишүүн залуучуудын саналыг тусгаж анхан шатаар хэлэлцүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж. Энэ талаар АЗХ-ны гишүүн О.Цэлмэг “2000 онд ардчиллын төлөөх таван нам нийлж АН-ыг байгуулах үед тус намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд ч мөн адил нэгдэж одоогийн АЗХ-г байгуулснаас хойш 17 жил болж байна. АН улс орон даяар явагдах нүсэр сунгаагаар даргаа тодруулахыг манай холбоонд тулгаж, залуучуудын байгууллагын үндсэн дүрэмд өөрчлөлт хийх замаар гүйцэлдүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна. АН-ын даргыг нийт гишүүдээс тодруулахад нэр дэвшигчдээс маш их санхүүгийн зардал гарсан. Ийм маягаар манай байгууллагын удирдлагыг сонгох юм бол мөнгө санхүүгийн хүлээсэнд баригдаж зорилгоосоо хазайхад хүрнэ. АН-ын удирдлагууд АЗХ-ын дотоод асуудалт хэт их оролцож байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

9 цаг 0 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 45 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 12 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 8 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 8 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 8 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин