Тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯР УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.   -Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлах хэрэгцээ шаардлагын талаар? -Тамхины хэрэглээ тахлын хэмжээнд хүрч, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралт дэлхий нийтийн сэтгэлийг түгшээсэн асуудал болж ирсэн. Жил бүр долоон сая хүн тамхинаас үүдэлтэй нас баралтын улмаас хорвоог орхиж байна.Манай улсад ч хамгийн сүүлийн тоо баримтаар насанд хүрсэн хүн амын 27.1 хувь нь тамхи татаж байна. 2003 онд батлагдаж манай улс нэгдэн орсон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци, түүний удирдамжид нийцэхгүй байгаа зарим зохицуулалт хуульд хэвээр байна. Хуулийг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар, ялангуяа, хуульд олон нийтийн газар утаат тамхийг бүрмөсөн хориглох, тамхины онцгой албан татварыг цаг алдалгүй нэмэгдүүлэх зөвлөмжийг ДЭМБ-аас манай улсад 2015 оны сүүлчээр хийсэн үнэлгээнийхээ үр дүнд гаргасан. -Хуулийн төсөлд зарчмын ямар нэмэлт, өөрчлөлтүүд орж байгаа вэ? -Хуулийн төсөлд иргэдийг дам тамхидалтын хор хөнөөлөөс сэргийлэх чухал заалт болох дотоод орчинд тамхи татах, тамхи татах цэг байгуулахыг бүрмөсөн хориглох, тамхийг ил бус харин тусгайлан зориулагдсан, зохих хаалттай тавиур дээр худалдах, хяналтын механизмыг тодорхой болгох үүднээс үндэсний хэмжээний бүтцийг бий болгох болон бусад зарчмын өөрчлөлтүүдийг оруулахаар дэвшүүлсэн. -Энэ хуулийн төс­лийг батлуулж хэрэгжүүлс­нээр ямар нийгэм, эдийн зас­гийн үр дагавар гарах вэ? -Товчоор хэлбэл, нэн түрүүнд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулахтай холбогдсон эрхэд эерэг нөлөөл үзүүлнэ. Утаагүй боловч найрлагад нь никотин, бусад химийн хорт бодис агуулагддаг утаагүй тамхины хэрэг­лээ багасч, хуулийн зо­хи­цуулалт сайжирна.Там­хинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт буурна. Айл өрхийн төвшинд тамхины зардлыг шууд хэмнэх эдийн засгийн үр нөлөө үзүүлнэ. Улс орны төвшинд халд­варт бус өвчнийг эмч­лэхэд зориулж буй хөрөн­гө хэмнэгдэж иргэдийн эмчилгээний зарцуулалт болон төсвийн алдагдал мөн буурна. Дотоод ор­чинд тамхи хэрэглэхийг хориг­лох нь улсын төсвөөс нэ­мэлт санхүүжилт шаар­дах­гүй. Улсын төс­вийн зарцуулалтыг багас­гах, хэмнэгдсэн зардлыг халдварт бус өвчнийг анагаах, урьдчилан сэргий­лэхэд зориулах боломж бүрдэнэ. Тав тухтай, эрүүл орчинтой үйлчилгээний байгууллагуудын хувьд ашиг орлого нь нэмэгдэж, дотоодын болон гадаадын аялал жуулчлал цаашид хөгжих таатай нөхцөл бүрдэнэ. Ажилчдын хөдөлмөрийн бүтээмж сайжирч, өвчний чөлөө авах явдлыг багас­гах бөгөөд барилга байгуу­лам­жид цэвэрлэгээ, үйл­чил­гээний зардал буурах, агааржуулалтын зардлыг багасах, гал түймрийн эрсдэл багасч, даатгалын зардал буурна. Нэг үгээр хэлэхэд, дотоод орчинд тамхи татахыг хориглох нь бүхэлдээ байгууллагын болон бизнесийн орчинд эерэг үр дагавар авчирна. -Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд ямар хандлага зонхилж байна. Тамхи татдаг хүмүүсийн зүгээс сөрөг хандлага илэрхийлсэн тал байгаа юу? -Олон нийтийн хэлэлцүүлгийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах, холбогдох төрийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, тэдгээрээс бичгээр санал авах зэрэг хэлбэрээр өргөн хүрээнд зохион байгуулсан. Сэтгүүлчдийн дунд хуулийн хэрэгцээ, ач холбогдлын тухай сургалтыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулсан. Олон нийтийн дэмжлэг сайн байгаа гэж ойлгож байгаа. Хуулийг зөвхөн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьд­рах, эрүүл мэндээ хамгаа­луулах эрхийг нь хамгаалах эрх ашгийн үүднээс сайжруулж байгааг олон нийт хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг ирүүлсэн саналууд харуулж байна. Тамхи татдаг иргэд бусдыгаа ялангуяа, ойр дотны хүмүүсээ дам тамхидалтад өртүүлэхгүй, зөвшөөрсөн газарт татаж болно шүү дээ. -Таны хэлсэнчлэн улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө, ач холбогдлыг харгалзан үзээд энэ хуулийн төслийг батлуулахад хэр их хугацаа шаардагдана гэж та бодож байна? -Хуулийн төс­лийг Засгийн газрын хурал­даа­наар хэлэлцүүлсэн бөгөөд үндсэндээ УИХ-д ойрын хугацаанд өргөн барина. Манай гишүүд хуулийн төслийг дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Цаашид холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, дэмжүүлж, улмаар энэ ээлжит намрын чуулганаар хэлэлцүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

8 цаг 53 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

9 цаг 13 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

9 цаг 22 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

20 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

20 цаг 30 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

20 цаг 30 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

20 цаг 30 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Уржигдар 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Уржигдар 12 цаг 20 мин