Тайландад аялах гэж байгаа иргэдэд зөвлөмж хүргүүлжээ

2017-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.САЙХАН Тайландын Вант Улсад суугаа  Элчин сайдын яамнаас тус улсад зорчих гэж байгаа иргэдэд зориулан зөвлөмж  хүргүүлжээ. Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд Улсад нэг жилийн хугацаанд гашуудал зарласан билээ. Гашуудлын хугацаа 2017 оны аравдугаар сард дуусгавар болж байгаа бөгөөд энэ сарын 25-29-ний өдөр Бангкок хотноо Хаан Пумипон Адульядет агсаны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох юм. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
  • Хааны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм (Grand Palace and Wat Phra Kaeo /Temple of Emerald Buddha/) аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл олон нийтэд түр хаалттай байна.
  • Хаантантай салах ёс хийх зорилгоор Тайландын өнцөг булан бүрээс олон тооны хүн Бангкок хотод ирэхээр төлөвлөж байгаа тул Та энэ үеэр Бангкок хотод ирэх бол зочид буудлын захиалгаа эртнээс хийнэ үү.
  • Аравдугаар сарын 26-29-нд банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг болон олон нийтийн тээврийн хэрэгсэл ажиллах хэдий ч зарим дэлгүүр, хоолны газрууд эрт хаагдана.
  • Аравдугаар сарын 25-29-ний өдрүүдэд Хааны Их ордон, түүний ойролцоох Санам Луанг (Sanam Luang) талбай орчмын замын хөдөлгөөнийг түр хаах тул Бангкок хотын замын хөдөлгөөн харьцангуй ачаалал ихтэй байх болно.
  • Олон нийтийн тээврийн хэрэгсэл, тухайлбал автобус, метро (MRT), Skytrain (BTS) аравдугаар сарын 26-ны өдөр үнэгүй үйлчилнэ.
  • Тайландын иргэд, ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа хэдий ч жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй, энгийн хувцаслаж болно. Зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард иргэдийнх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байх, аль болохоор хар тууз зүүж явахыг зөвлөж байна. Хар туузыг нисэх онгоцны буудал, зочид буудал, дэлгүүрүүдэд жуулчдад үнэгүй тарааж байгаа болно.
  • Хааны нас барсан өдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр, мөн аравдугаар сарын 26-ны өдрүүдэд хар эсхүл цагаан өнгийн цамц өмсөхийг зөвлөж байна.
  • Аравдугаар сарын 25-29-нд олон нийтийн газруудад хөгжим сул дуутай, гэрэлтүүлгийг нь бүдгэрүүлсэн байх бөгөөд 26-ны өдөр бар, шөнийн клубууд хаалттай байх болно.
  • Хааны шарилыг чандарлаж түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг жуулчид үзэж, оролцох боломжтой. Харин Тайландын ёс заншил, уламжлалын дагуу заавал дагаж мөрдөх шаардлагатай хатуу дүрэм, журам үйлчлэх тул ёслолын арга хэмжээнд оролцохдоо Тайландын иргэд эсхүл тай хэл, соёлыг мэддэг хүнтэй хамт явахыг зөвлөж байна.
  • Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолын арга хэмжээнд Тайланд болон гадаадын бусад орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөгчид оролцох тул Тайландын цагдаа болон арми аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн хамгаалалттай ажиллана. Иймд дээрх өдрүүдэд Бангкок хотод зорчих иргэд гадаад паспортаа биедээ авч явахыг анхаарна уу.
  • Тайландын Аялал жуулчлалын газраас гадаадын жуулчдад хандан тус улсад хийх аяллаа хойшлуулах шаардлагагүй болохыг уриалж байгааг үүгээр уламжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

9 цаг 0 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 45 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 12 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 8 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 8 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 8 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин