Багш нар энэ сард хугацаагүй ажил хаяна

2017-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.ОЮУНЖАРГАЛ “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбоо, “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжиж өчигдөр мэдээлэл хийлээ. Хурлаар боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн бага байгаа учраас “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэв. Хэрэв гурван талт хамтын хэлэлцээр хийж, үр дүнд хүрэхгүй  бол аравдугаар сарын 23-наас хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн “Манай холбоо нь “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын тэргүүлэх салбар хэмээн зарлан тунхагладаг боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдын нийгмийн асуудал хэцүү байдалд ороод байна. Багшийн цалин нэмэгдүүлэх боломж төрд бий. Тухайлбал Засгийн газар, УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр 900 гаруй тэрбум төгрөг зарцуулагддаг. Үүнээс 30 хувийг зарцуулахад багш нарын цалинг 30-40 хувь нэмэх боломжтой” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

8 цаг 59 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

15 цаг 44 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 11 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 7 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 7 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 7 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин