“Утга зохиолын судлал шинжлэл” цуврал номын нээлт боллоо

2017-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.ОЮУНЖАРГАЛ “Утга зохиолын судлал шинжлэл” цуврал дөрвөн номын нээлт боллоо. Тодруулбал “Михиал Бахтин”, “Артур Шопенгуаэр”, “Ролан Барт” зэрэг дэлхийн алдартай зохиолчдын амьдрал уран бүтээл, зохиолын дээжсийг нэг жилийн хугацаанд эмхтгэн цуврал ном болгон гаргасан байна. Номыг МУБИС-ийн багш Ж.Отгонбаяр, философич Л.Будгал, Н.Пүрэвдагва нар орчуулж, Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджав ерөнхий редактороор нь ажиллажээ. Номын нээлтэд Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким,зохиолч Л.Нямаа, ШУА-ийн захирал Г.Билгүүдэй, болон МУБИС-ийн багш С.Хөвсгөл, Ж.Отгонбаяр, философич Л.Будгал, СУИС-ийн багш Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч М.Шийрэв, Монголын зохиолчдын холбооны шүүмж судлалын эрхлэгч зохиолч П.Батхуяг, хэл шинжлэлийн ухааны доктор яруу найрагч Б.Магсаржав гэсэн албаны хүмүүс оролцсон юм.  До.Цэнджав “Өнгөрсөн жилээс бидний хэдэн хүн “Утга зохиол судлал шинжлэл”-ийн цуврал ном гаргаж  эхэлсэн. Энэ нь зөвхөн уншигч биш зохиолч, судлаач, дунд сургуулийн сурагчдаас эхлээд их, дээд сургуулийн оюутнууд гарын авлага болгон ашиглаж болохоор шинэ үзэл санааг агуулсан бүтээл” гэв. Харин зохиолч Л.Нямаа “Энэ ном нь дэлхийн утга зохиолыг зөв таниулах судалгааны бүтээл юм. Манай судлал шүүмжлэлийн төвшин дэлхийн төвшинд хүрэхэд энэ цуврал их тус болно гэж бодож байна. Бид үйл явдал хөөгөөд зөвхөн дүрийн тухай яриад байдаг. Гэтэл зохиолын агуулга, зохиолчийн сэтгэлгээ, дүрүүдийн логик яаж хөгжиж байна вэ. Цаана нь ямар утга санаа байна вэ зэрэг гүн ухааны талаас нь авч үзэх нь чухал. Эдгээр цуврал нь энэ сэдвийг хөндсөнөөрөө онцлог” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12