С.Амарсайхан: Хүнд суртлыг зогсоож, хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээг хална

2017-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН НИТХ-ын дарга асан Ц.Сандуй өнгөрсөн сарын 1-нд үүрэгт ажлаа өгсөн.  Түүнээс хойш Ц.Сандуйг хэн орлох вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байв.  МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг дэвшүүлж, нийслэлийн иргэдийн төлөөлөгч  С.Амарсайхан заалнаас нэр дэвшсэн. Өнгөрсөн сарын 22-нд болсон НИТХ-аар хоёр нэр дэвшигчийн дунд нууц санал хураалт явуулсан ч саналын тоогоор тэнцсэн юм.  Түүнээс хойш НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар хоёр ч удаа завсарлага авсан.  Иргэдийн төлөөлөгчид хэнийг сонгох вэ гэдэг дээр тохиролцоо хийж амжаагүй  учраас завсарлага авч байгаа талаар мэдээллэж байв.  Мөн хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцвэл дахин шинэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ ч мэдэгдээд байв. Гэсэн ч өчигдөр болсон  хуралдаанаар НИТХ даргаа сонгож чадлаа. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авсан ч  санал хураалтаар үргэлжилсэн.  Төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авлаа. Ингэснээр НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдсон юм.   Ийнхүү гурван долоо хоног  дамжин яригдсан  НИТХ-ын даргын суудал эзэнтэй болов.  Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд С.Амарсайхан  НИТХ-ын дарга болох гэж их хичээсэн. Дарга болвол НИТХ-ыг тогтмол хуваарийн дагуу хуралдуулж, үйл ажиллагааг тогт­воржуулна, нийслэлийн иргэдийн төлөө чин  шударгаар хөдөлмөрлөнө, өөрчлөлт авчирна гэх зэргээр  амлалт өгч байв.  Ер нь бол өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дэг алдагдсан. Энэ тал дээр анхаарч ажиллахыг өмнөх удирдлагад  АН-ын бүлэг болон иргэдийн төлөөлөгчид шаардлага хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй.  Тэгэхээр шинэ даргын хамгийн түрүүнд хийх ажил нь НИТХ-ыг хуваарийн дагуу хуралдуулж,  нийс­лэлийн иргэдийн өмнө  тулгамдаад байгаа асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ гэж ойлгож болох юм.  Мөн С.Амарсайхан өчигдөр ажлаа авангуутаа хэд хэдэн амлалтыг өглөө. Тэрээр “Эх орны нийгэм, эдийн засгийн цөм болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх үүргийг 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Би цаашид НИТХ-ын үйл ажил­лагааг удирдан, зохион байгуулахдаа зөв санаа­чилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална. Бид цаашид нэн чухал ач холбогдолтой, нийгмийн захиалга болсон дараах асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ.  Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион бай­гуулалтыг шинэчилж, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүнд суртлыг таслан зогсооно. Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг хана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг оновчтой тодорхойлж, эрчимтэй хэрэгжүүлэх, утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлнэ. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх, нийтийн тээврийн томоохон төслүүдийг урамшлуулна. Жишиг хот, дүүргүүдийг бий болгох, нийслэлийн төсөв санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үргүй зардлыг багасгах зэрэг хийх томоохон ажлууд байна” гэлээ. С.Амарсайхан нь Налайх дүүрэгт төрсөн. Тус дүүргийн найман жилийн дунд сургуулийг 1989 онд, ТМС-ийн мэргэжлийн дипломыг 1991 онд, Los Angeles city college 1998 онд, АНУ-ын SW их сургуульд 2000 онд магистр зэрэг хамгаалсан байна.  2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллажээ. Ийнхүү олон өдөр гацсан   НИТХ-ын даргын асуудал эцэслэж, суудал эзэнтэй боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12