Гар дээрээс худалдаа эрхлэгчдйин тэмцэл  мухардаж байна гэв

2017-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦЭРЭННЭМЭХ “Хар хорин” худалдааны төвийн ойролцоо гар дээрээс худалдаа эрхэлдэг  100 орчим иргэн бий. Баянгол дүүргээс тэднийг тус газарт гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосноор иргэд жагсаал, суулт хийж,  өлсгөлөн зэргээр эрхээ хамгаалан тэмцэж буй юм. Тэдгээр иргэдийн нэг С.Хишгээ  өнөөдөр  НИТХ-ын үүдэнд  эсэргүүцэл  зарлаж нүцгэн зогсов. Иргэн С.Хишгээ хэлэхдээ  “Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Хар Хорин” захын  түрээслэгчид, худалдаа эрхлэгчдийг дарамталж таараасан. Наймдугаар сарын 16-нд уулзахад тэрээр  Нийслэлд  “Хар Хорин” захыг  зохион байгуулалтанд оруулах боломж байгаа.  Гэхдээ нийслэл дэмжихгүй байна гэсэн.  Ингээд  бид есдүгээр сарын 4-нд НИТХ-д хандахад Ажлын албаны дарга н.Гантөмөр хүлээж авсан. Тэр хүн  бидэнтэй ярилцаад   гэрээ хийгээд ажлын байраар хангах нь зүйтэй гэж шийдэлд хүрч  нийслэл Хотын дарга Су.Батболд есдүгээр сарын 6-нд шаардлага хангасан ажлын байраар ханга гэсэн үүргийг Засаг дарга  С.Одонтуяад өгсөн байдаг. Гэтэл есдүгээр сарын 7-нд очиход С.Одонтуяа дарга “Наадах чинь худдаа.  Журмын дагуу өөрчлөлт оруулахыг зөвшөөрнө” гэсэн.Бид  есдүгээр сарын 19-нд суулт залаж,  25-нд  өлсгөлөн болгож үргэлжлүүлснээр  тэмцлийн үе шат дамжиж яваа юм. Энэ сарын сарын 3-нд С.Одонтуяа дарга хүлээж авахдаа энэ газрыг чинь хэн нэгэн хуулийн этгээд хувь хүнд эзэмшүүлэхгүй.  Та бүхнийг шийдэлд хүрээд ирхээр дэмжих боломжтой гэсэн  хариуг маргааш өглөө бичгээр  өгье гэчихээд зөвшөөрлөө  өгөхгүй байна,  та бүхэн НИТХ руу яв  гэсэн. Энд иртэл НИТХ нь биднийг оруулахгүй байна. Амьдралынхаа, ар гэрээ тжээх гэж зүтгэж тэмцээд арга мухардсандаа нүцгэн үнэнийг мэдрүүлэхээр  зогсч байна. Гадаа талбайд гар дээрээс  худалдаа эрхэлдэг 1000 гаруй   худалдаачин бий.  С.Одонтуяа дарга  олон нийтэд ажилын байр  санал болгосон гэж  худал мэдээлэл тараагаад байна. Бидний асуудлыг  шийдэж өгөхгүй  байна.   Бид дүүргийн ИТХ,  НИТХ-ын хооронд  нүцгэн болтол явж байна. Шийдэл гаргаж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд  бэлэн  байна”  гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12