Орчуулагч Б.Хулангийн “Сэтгэх урлаг” ном нээлтээ хийлээ

2017-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ХАТАН Шведийн илтгэгч Фредрик Харен бол дэлхийн алдартай илтгэгчдийн нэг. Тэрээр дэлхийн 60 гаруй оронд 2000 гаруй илтгэл тавьж, сургалт зохион байгуулж, бизнес эрхлэгчид болон шинээр сэтгэгчид, уран бүтээлч, бүтээлч хүмүүсийг амжилтад хөтөлдөг сургагч хөтлөгч юм. Фредрик Харен дэлхийд алдартай нэлээд хэдэн компанид бизнес зөвлөхөөр ажиллахаас гадна одоо үеийн хамгийн эрэлттэйд тооцогдож байгаа өөрийн санаагаа хэрхэн бизнес үйл хэрэг болгох вэ гэдэг зөвлөгөөг өгдөг мэдээллийн байгууллага ажиллуулдаг. Тэрээр бизнесийн есөн ном бичсэн нь дэлхийн бестселлер номуудын жагсаалтад байнга ордог. Тэдгээр но­муудын нэг нь “Дэлхийн үе үеийн шилдэг 100 бизнес ном”-д албан ёсоор бүртгэгдсэн шинэ санаагаа хэрхэн бодит үйл хэрэг болгоход юуг анхаарах, юу хийх естойд суралцах аргыг энгийнээр зааж хүмүүст хүрэх аргыг, зоригийг, хүчийг яаж эзэмших талаар бичсэн ном юм. Дэлхийн 16 хэл дээр орчуулагдан гарч, борлуулалтаараа тэргүүлж байгаа энэхүү номыг сэтгүүлч, орчуулагч Б.Хулан монгол хэл дээр “Сэтгэх Урлаг” нэртэйгээр орчуулан гаргажээ. Номын нээлт өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд зохиогч Фредрик Харен өөрөө ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Тэрээр “Би өмнө нь ийм өндөр түвшинд хийсэн номын нээлтийг үзээгүй. Миний номын нэрийг “Сэтгэх урлаг” хэмээн орчуулсан нь бусад орчуулгуудаас хамгийн тансаг нэртэй болжээ. Тиймээс би дараагийнхаа номыг ийнхүү нэрлэнэ” хэмээн онцолж байв. Мөн номын нээлтэд Монголын бизнесийн хүрээнийхэн хүрэлцэн ирсэн байв. “Сэтгэх урлаг” номыг дэлхийд тэргүүлэгч олон компани ажилчиддаа гарын авлага болгон ашиглуулдаг ажээ. Энэхүү ном нь хоёр өөр хавтастай хэвлэгдсэнээрээ онцлог байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12