“Шийдвэр нь гарсан ч хөрөнгө нь алга”

2017-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОДОНТУНГАЛАГ Сэлэнгэ аймийн Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатартай ярилцлаа. -Сум орон нутгийнхаа цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Хадлан тэжээл бэлтгэл, ургац, ногоо хураалт хэр байна даа? -Суманд өвөлжилтийн бэлтгэл ажил ахицтай байна. Хадлан тэжээл бэлтгэх, ургац ногоогоо хурааж авах, түлээ түлш, төр төсвийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл гээд цаг үеийн ажлыг  удирдлага зохион байгуулалтаар хангахын тулд сумаас ажлын хэсэг гаргаад байна. Энэ жил манай сум 2000 гаруй га талбайд үр тариа тариалсан. Бусад сумаа бодвол манайх үр тариа харьцангуй багатай. Га-гаас авах ургацын  хэмжээ 8,5 цн-ээр тогтож байна. Иймээс бид энэ жил 1700 тн үр тариа хурааж авна гэж төлөвлөсөн. Мөн тосны ургамал рапс тариалсан. 800 орчим тн рапс хурааж авна. Иргэд хадландаа гараад одоо ид бэлтгэж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод жаахан удаашралтай байгаа ч хадлангийнхаа 50 гаруй хувийг аваад байна. Мөн төмс хүнсний ногоог 230 гаруй га-д тариалсан. Үүнээс 70 гаруй га-гийн ургац алдсан. Ер нь энэ жилийн хур тунадас өмнөх жилүүдээс их байгаа учир ургац хураалт болон хадлангийн ажил их сааталтай байна. Хэдий ийм боловч энэ байдлыг удирдлага зохион байгуулалтаар ханган яаравчлуулж хүйтэн сэрүүн орохоос өмнө ажлаа амжуулахаар чармайж л байна даа. -Энэ онд танай суманд хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар, ямархуу бүтээн байгуулалт хийсэн бэ? -2017 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар150 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Хүүхдийн цэцэрлэгийнхээ өнгө үзэмж, орчин нөхцлийг нь сайжруулж, ая тухтай орчинд сурч хүмүүжих боломжийг хангахын тулд хоёр цэцэрлэгээ хашаажуулж, гаднах хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан. Мөн бид Охиндийн  багт хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж 33 сая төгрөгийн цогцолборыг барих гэж байна. Сумынхаа хэмжээнд  ая тухтай байх орчинг бүрдүүлсэн 20 гаруй сая төгрөгөөр гэрэлтүүлгээ сайжрууллаа.  Дулаанхан тосгонд долоон сая төгрөгөөр явган хүний зам тавьсан. Мөн тосгоныхоо цэцэрлэг, сургууль, эмнэлэгт тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийгээд байна. -Орон нутгийн хэмжээнд тулгамдсан ямар асуудал байна вэ? -Манай суманд зун байгалийн онц ноцтой аюулт үзэгдэл болсон. Үүний улмаас таван байгууллагын байшингийн дээвэр хуурч, цонх хаалга хагарч гэмтсэн. Ургаа моднууд үндсээрээ сугарч, зарим айл өрхийн тарьсан ногоо урссан. Энэ гамшгийг арилгахын тулд бид шат шатны байгууллагад хандсан. Тэгээд саяхан Засгийн газрын хуралдаанаар гамшгийг арилгах төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн. Нийтдээ 190-ээд сая төгрөгийн хөрөнгө цэцэрлэг, сургууль, захиргааны эвдрэлд энэ хөрөнгө зориулагдана. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр хөрөнгө орж ирээгүй л байна. Бас аймгийн МХГ-ынхан дүгнэлт гаргаж өгөх гэж  удлаа. Бид албан тоотоор хандсан хэдий ч энэ дүгнэлтийг саяхан гаргаж өгсөн зэрэг хариуцлагагүй хандлага байна. Ингэж удааширсны улмаас хэдэн байшингийн зөвхөн дээврийн асуудлыг шийдэх ёстой байсан бол одоо барилгын хэмжээнд яригдахаар болтлоо хүндэрч, сумын ЗДТГ үйл ажиллагаа явуулах боломжгүй, үндсэндээ байр маань хөлдөхдөө тулж ирээд байна. Зун,хамартаа бороо ч их орлоо. Орох орохдоо их усархаг байдлаар орж сүүлдээ цас болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

9 цаг 35 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

16 цаг 20 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

16 цаг 46 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

22 цаг 43 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

22 цаг 43 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

22 цаг 43 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин