Д.НАДМИД
Монголын зохиолчдын XVI их чуулган боллоо. Энэ их хурлаар зохиолч, яруу найрагчид өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг дүгнэн хэлэлцэж бүтэц, зохион байгуулалтаа шинэчилсэн юм.
-Манай Удирдах зөвлөл тайлангийнхаа хугацаанд төлөвлөсөн ажлынхаа 90 гаруй хувийг амжууллаа. Зохиолч, яруу найрагчдынхаа ном, зохиолыг хэвлүүлэхэд туслах, тэднийхээ эрх ашгийг хамгаалах олон талт ажил зохион байгуулснаас гадна яруу найргийн уралдааныг олон хэлбэрээр хийхэд оролцож ирлээ. Мөн зохиолчдын байгууллагынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд бодитой ажил хийж Дэлхийн яруу найргийн чуулганыг Монголдоо зохион байгуулахад идэвхийлэн оролцлоо гэж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа тайлагнасан юм.
Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн тайлантай холбогдуулан 30 гаруй хүн санал хэлэхдээ дөрвөн жилд хийсэн сайн ажлуудыг сайшаагаад ахмад үе, залуучуудын холбоо муу байна. МЗЭ-ээс голлон зохион байгуулдаг “Болор цом” зэрэг зарим ажлын чанар, чансаа доройтсон, хөдөөгийн салбар зөвлөлд тавих анхаарал хангалтгүй байна гэх шүүмжлэлүүд өрнөлөө. Мөн эвлэлийнхээ дүрэмд зарим өөрчлөлт хийх санал ч гарч байсан юм.
Их чуулганы төгсгөлд сонгууль болж хуучин Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг бараг бүрэн шинэчлэв. Дараа нь Удирдах зөвлөлийн даргын сонгуульд хэд хэдэн хүний нэр дэвшсэнээс Ү.Хүрэлбаатар, А.Эрдэнэ-Очир нар тунан үлдэх үед Ү.Хүрэлбаатар нэрээ татсанаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир их чуулганы гишүүдийн дийлэнхийн саналыг авч Удирдах зөвлөлийн даргаар сонгогдож ирэх дөрвөн жилд зохиолчдын байгууллагаа толгойлон ажиллахаар боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин